sonin.mn

БНХАУ-ын Бээжин хотод болсон NВА-ийн Ази дахь аялан-тоглолтыг үндэсний супер лигийн шилдэг тамирчид үзжээ. Тэд “Бруклин Нетс” болон “Сакраменто кингс” багийн хооронд болсон тэмцээнийг үзэж сонирхсон байна.

Лигийн зарим шилдэг тоглогчийн шагналтнууд ажлын цаг болон хувийн шалтгаанаас Бээжин хотыг зорьж чадаагүй ч олон улсын хэмжээний мастер Т.Санчир, шилдэг шинэ тоглогч О.Нямбаяр, “Танан гарьд” багийн тоглогч олон улсын хэмжээний мастер Ц.Азбаяр нар Бээжин хотыг зорьсон байна. Тэдний үзсэн тэмцээн тун өрсөлдөөнтэй болж нэмэлт цагт “Бруклин Нетс”-ийн ялалтаар өндөрлөжээ.

Б.Номуун

Эх сурвалж: