АНУ-ын Лодердейл хотноо лхагва гарагт Жүдо бөхийн Залуучуудын ДАШТ эхэлж, энэ өдөр барилдсан манай жүдочдоос гурван тамирчин медалийн эзэд болжээ.
Тус тэмцээнд манай улсаас 17 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртсэн бол 55 кг-д хүч, ур чадвараа сорьсон Б.Амартүвшин, Г.Баттулга нар хүрэл медалийн эзэд боллоо.
Ц.Цогтбаатарын хувьд эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Бразилийн бөх Карвало Виторыг юүко үнэлгээгээр ялж, Пуэртэ Рикогийн жүдоч Гонзалес Стивен, Азербайжаны Садигов Мехман нарыг дараалан цэвэр ялж хэсгийн аварга болжээ.
Хагас шигшээд БНСУ-ын ялж финалд Испанийн бөх Гарригос Францискод цэвэр ялагдаж залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн байна.
Д.Өлзий
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Sayhan Mongold bolson ymar temtseend bilee !? Delhiin avarga Boldbaatariig delhiin avarga bolohoosn omnohon ylsan huuhed bnshdee ! 60 kg-d bas ene huuhedtei nas chatsuu Sumyabazar geed Tsogtbaatariigaa ihevchilen ylchihaad bgaa as neg sain garch irj bgaa huuhed bii ! Ern 60 kg-iin zalgamj halaa n hurtel changa baina shuu ! Tsogtbaatart mon tuunchilen jingiinhen orsoldogch Sumyabazar ene medal avsan 2 huuhed bolon judogiin ireedui bolson zaluu tamirchiddaa ireeduid olimp delhiin devjee Mongol ulsiin dalbaa toriin duulal huleej bgaa shuu geed amjilt husie !