Азербайжан улсын Габала хотод болж байгаа буудлагын "Дэлхийн цом"-ын финалын тэмцээнд 25 метрийн спорт гар бууны дасгалд Гавьяат тамирчин О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртлээ.
Дэлхийн шилдэг 11 мэргэн буудагч энэ дасгалд өрсөлдсөнөөс тэрээр 583 оноогоор 3-р байраар финалд шалгарч, улмаар хагас финалд 21 оноо авснаар аваргын төлөө буудах эрхтэй болсон юм. Алтан медалийн төлөөх буудлагад Германы буудагч, "Дэлхийн цом"-ын аварга Моника Каршч 7:3-аар түрүүлж, Хятадын буудагч, Дэлхийн аварга, Азийн наадмын аварга Зиан Жинзин хүрэл медаль хүртсэн юм.
Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа өмнө нь "Дэлхийн цом"-ын финалын тэмцээнээс 1 алт, 3 хүрэл медаль хүртэж байсан бол ийнхүү анх удаа мөнгөн медалийн эзэн боллоо.
Эх сурвалж: new.mn
Сэтгэгдэл0
мундаг юмаа, амжилт хүсье!
Дүү минь мундаг юмаа амжилт хүсье. миний бэр сайхан хүүхэн, сайн ээж, сайн тамирчин гэдэгтэй монголын бүх ард түмэн санал нэгтэй байдаг хэн эргэлзэхгүй. Өндөр амжилт хүсье.
Энэ хүүхэн мөнгөөс өөр алт авч ч чадахгүй л юм даа. Мунгинаж байгаад алтаа алдаад байх юм. Баруун аймагт ан амьтан агнадаг нэг бүсгүй байна лээ. Нүд бол бүргэд. Даанч олимпийн аварга болохоор байсан ч улиг болсон луугарууд нь явчих юм.
Ertkhen khelekhgui dee...:-) Tekhdee buudlagin sport-od nas kheregtei bish, nud l sain bol boloo bish uu:-)Khar l daa Gundegmaa ali khediin..Rio-d orokh gee l onoogoo tsugluulaad ekhelchikhej !
тэр цаана нь ташаагаа тулаад хэн ирээд наалчихаа вэ,
uuriig ny khojij altan medaly avsan german tamirchni dasguulagch ny..:-):-)
altani khajuud bsan guuli sharlana gedeg chiny ene dee :-):-) Munkhbayarin khucheer bas Germanchuud "mundag" bn aaa