sonin.mn

Азийн пара наадамд оролцсон Монголын баг тамирчид өчигдөр эх орондоо ирлээ. Тэд “Инчон-2014” наадамд спортын есөн төрлөөр өрсөлдөж, хоёр алт, нэг мөнгө, найман хүрэл медаль хүртсэн юм.

Азийн наадамд манай эмэгтэй жүдочид түүхэн амжилт гаргасан билээ. Багийн төрөлд өрсөлдсөн эмэгтэй жүдочид өрсөлдөгчдөө ялж эх орныхоо Төрийн далбааг Инчоны тэнгэрт мандуулсан. Тэд Тайландыг 2:1, Хятадыг 3:0, Энэтхэгийг 3:0-ээр хожсон байна. Эмэгтэй жүдочдын багийн бүрэлдэхүүнд Б.Болортунгалаг, Б.Хашцэцэг, Г.Оюун, Н.Алтанцэцэг нар багтжээ.

Харин А.Мөнхбат, Б.Ууганхүү, Д.Ганбат, Д.Эрдэнэбаяр, Э.Даваадагва, Л.Эрдэнэбаяр, З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй эрэгтэй шигшээ баг хагас шигшээд Ираны багт 3:2-оор хожигдож, хүрэл медалийн төлөө Тайландыг 5:0-ээр ялж медалийн болзол хангасан юм.

Б.Сийлэн

Эх сурвалж: