sonin.mn

Иргэдийн спортын III их наадамд нийт 10122 иргэн хамрагдсан бөгөөд тэмцээнд 6 бүсийн 28 хорооны 4315 иргэн оролцсон байна. Дөрвөн үе шаттайгаар явагдсан тус тэмцээний дүүргийн шигшээ тэмцээнд 1245 иргэн оролцож хур хүч, авхаалж самбаагаа сорьжээ.

Энэ жилийн иргэдийн спортын их наадмын эрэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнд 9-р хороо тэргүүн байрт шалгарсан бол 16, 7 дугаар хороод удаалсан. Харин эмэгтэйчүүдийн тэмцээнд 16 дугаар хороо алтан медалийн эзэд болсон. 9 болон 7 дугаар хороодын баг удаахи байруудыг эзэлсэн байна.

Волейболын тэмцээний эрэгтэй төрөлд 15 дугаар хороо нэгдүгээр байр, 8 дугаар хороо хоёрдугаар байрт, 17 дугаар хороо гуравдугаар байрт шалгарсан. Эмэгтэйчүүдийн төрөлд 18 дугаар хороо тэргүүн байрт шалгарсан бол 4, 12 дугаар хороо удаах байруудыг эзэлсэн юм.

Олс таталтын тэмцээнд 9 дүгээр хорооны эрэгтэй баг түрүүлж, 8, 20 дугаар хороо удаалжээ. Харин 12 дугаар хорооны эмэгтэй баг нэгдүгээр байрт шалгарч, 14, 17 дугаар хороод удаалсан байна.

Иргэдийн спортын III их наадмын ширээний наадгайн тэмцээнд 9 дүгээр хороо тэргүүн байр, 14 дүгээр хороо хоёрдугаар байр, 17 дугаар хороо гутгаар байрт шалгарчээ.

Явган аялалын төрөлд 20 дугаар хороо тэргүүн байр, 17, 4 дүгээр хороод удаахи байруудыг эзэлсэн. Гэр бүлийн буухиа тэмцээнд 4 дүгээр хороо нэгдүгээр байр, 19, 5 дугаар хороодын гэр бүл хоёр, гуравдугаар байруудыг эзэлсэн юм.

Харин хийн дасгалын төрөлд 4 дүгээр хорооны тамирчид эхний байрын эзэд болсон бол 26, 20 дугаар хороо удаалсан байна. Дугуйн аялалын төрөлд 20 дугаар хороо тэргүүн байрт шалгарч 19 дүгээр хороо удаалсан юм.

Иргэдийн спортын III их наадамд багийн нийлбэр дүнгээр 20 дугаар хороо тэргүүн байрт шалгарсан бол 4, 19 дүгээр хороодын баг тамирчид удаах байрт шалгарч медаль, цомын эзэд боллоо.