sonin.mn

Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар 2676 оноотой дэлхийн чансааг тэргүүлж эхэлсэн бол Д.Амартүвшин 1520 оноогоор зургадугаарт бичигджээ. Харин 66 кг-д Д.Төмөрхүлэг 1898 оноогоор гуравт, 73 кг-д 1360 оноогоор Х.Цагаанбаатар зургадугаарт, 1292 оноогоор С.Ням-Очир долдугаарт, -100кг Н.Түвшинбаяр 1176 оноогоор есдүгээрт бичигдэж байна.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг 2893 оноогоор дэлхийн чансааг тэргүүлж, 52 кг-д А.Цолмон 1004 оноогоор 11 дүгээрт, М.Бундмаа 766 оноогоор 17 дугаарт эрэмблэгджээ. 57 кг-д Д.Сумъяа 1514 оноогоор есдүгээрт, 63кг-д Б.Мөнгөнчимэг 702 оноогоор 17 дугаарт тус тус бичигджээ.

Ж.Болор

Эх сурвалж: