sonin.mn

Японы мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё буюу 11 дүгээр сарын барилдааны  гурав дахь өдрийн барилдаанд 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж маэгаширигийн хоёроос барилдаж байгаа Такаясү-д ойчиж нэг унаатай болов.

Мэргэжлийн сүмогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Точиозаг давсан бол 71 дэх Их аварга Какүрюү өрсөлдөгчөө давж хоёул нэг ч унаагүй тэргүүлж байна. Мөн сэкиваки Ичиножёо А.Ичинноров Аойямаагаар хоёр дахь, Кёкүтэнхо Н.Цэвэгням Китатайкигаар гурав дахь даваагаа авлаа.

Эхний хоёр өдөр дараалан ялагдаад байсан озэки Гоэйдо комүсүби Икиойгоор эхний даваагаа авлаа. Кюүшюү башёгийн гурван өдрийн дараах байдлаар Хакүхо, Какүрюү, озэки Кисэносато нарын есөн бөх гурван даваатай башёг тэргүүлж байна.

Д.Өлзий

Эх сурвалж: