sonin.mn

“Касс таун” ХХК-ний нэрэмжит олимпийн таеквондогийн 14 дэх удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж, нийслэл, хөдөө орон нутгийн 30 гаруй байгууллагын 400 гаруй тамирчин өсвөрийн болон насанд хүрэгчдийн  ангилалд өрсөлдлөө.

Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ С.Янжинлхам, Г.Оюун-Эрдэнэ, М.Түмэнбаяр, П.Тэмүүжин нар алт, А.Нацагдорж мөнгө, Х.Билгүүн хүрэл медаль хүртжээ. Энэхүү амжилтаараа ОУХМ Н.Эрдэнэбаатар дасгалжуулагчтай “Алдар”-ын баг тамирчид тэмцээнийг хошуучилсан юм.