sonin.mn

Бразиль улсын Жуис де Фора хотноо энэ сарын 26-наас ирэх сарын 4-ний өдрүүдэд шатрын сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн тамирчдын нэрс тодорсон байна Багийн ахлагчаар Ц.Батболд, дасгалжуулагчаар ФМ Н.Төвсанаа, спорын дэд мастер Ч.Баттүвшин нар ажиллахаар болжээ.

Монголын багийн бүрэлдэхүүнд Б.Энхсаран, Л.Очирбат, Б.Одгэрэл Г.Маралгуа, Б.Алтантуяа, Д.Батсүрэн нар багтсан байна. Тэд энэ сарын 22-нд хилийн дээс алхах аж

Б.Номуун

Эх сурвалж: