sonin.mn

Дэлхийн аварга шалгаруулах эмэгтэй боксчдын VIII тэмцээн Солонгосын Чэжүд үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр манай дөрвөн тамирчин тулалдана.

Энэ тэмцээнд манай найман эмэгтэй боксчин оролцож байгаа бөгөөд өнөөдөр Азийн наадмын мөнгөн медальт ОУХМ Э.Ундрам Канадын Портентой эхний тулаанаа хийх юм.

Харин  Ази тивийн аварга ОУХМ Т.Болортуул эхний даваандаа Төв Африкийн М.Жудитхыг цэвэр ялж тулаанаа эхлүүлсэн бөгөөд дараагийн учраа болох Боливийн тамирчин Б.Вилларроёлыг илүүрхэн ялсан байна. Тэрбээр өнөөдөр Энэтхэгийн С.Шамуцабамтай 1/8 финалын төлөөх тулаанаа хийнэ.

Спортын мастер М.Гүндэгмаа эхний даваандаа гоц мөргөж хоёрдугаар тойрогт Индонезын Н.Тажуиг цэвэр ялснаар 1/8 финалын төлөө Францын М.Ростантай өнөөдөр тулалдана.

Мөн спортын мастер Н.Оюун-Эрдэнэ эхний даваандаа гоц мөргөсөн бөгөөд  хоёрдугаар тойрогтоо Латвийн А.Старвоитоваг оноогоор ялсан юм. Тэрбээр өнөөдөр 1/8 финалын төлөө Хятадын Лу Снонгтай тулалдана.

Д.Өлзий

Эх сурвалж: