sonin.mn

Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчvvд тив дэлхийд хvчтэй өрсөлдөгчийн тоонд зvй ёсоор нэрлэгдэх болсон. Олимп, дэлхийн дэвжээнд медаль хvртэх, тив дэлхийгээс медалийг бөөнд нь хvртэнэ гэдэг тэдний “энгийн” vзэгдэл болсон мэт.

Шигшээ баг тамирчдаас 55 кг-ын жинд улсын “босоо” аварга, олон улсын хэмжээний мастер, Азийн тоглолтын мөнгөн медальт С.Бямбацэрэнтэй ярилцлаа. Тэрээр хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Чуваш хотноо болсон ОУ-ын тэмцээнд тvрvvлж аваргын алтан медаль хvртсэн юм.

-Юуны тvрvvнд алтан медаль хvртсэнд баяр хvргэе?

- Баярлалаа. ОХУ-ын спорт яам, Чуваш улсын ерөнхийлөгчийн санаачлагаар олон улсын зэрэглэл, шагнал өндөртэй тэмцээн зохион байгуулагдсан. Манай тамирчдын хувьд шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр, “Хасу-Мегават” клубын дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор оролцлоо. Тvрvvлсэндээ сэтгэл өндөр байгаа.

-Тэр дундаа аваргын алтан медалийн төлөөх барилдаан нэлээн өрсөлдөөнтэй болсон?

-Зооны барилдаан бvр их хvндрэлтэй болсон. Ер нь ОХУ-ын шилдэг, бяртай бөхчvvдтэй өрсөлдсөн. Багш минь “Чамаас илvv бяртай хvн гэж байхгvй” гэж хэлсэн. Энэ нь маш их урам орсон. Хэсгийн барилдаанд таарсан бөхчvvдээ ялахад хамгийн их нөлөө vзvvлсэн нь Б.Батбаяр багшийн минь vг байсан.

-Дэлхийн аваргын мөнгө, хvрэл медальт ОХУ-ын бөх Валерие Коблова. Та 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ялагдаж байсан. Энэ удаад даагаа нэхэж чадсан?

- Тийм ээ. Нутагт нь ялна гэсэн бодолтой байсан. Санасандаа ч хvрсэн. Өндөр шагнал, даагаа нэхэх даацтай хөл авсандаа өөртөө болон багшдаа баярлаж байлаа. /Инээв /

-2014 он. Амжилт бvтээлээр дvvрэн байна. Тэр дундаа БНСУ-ын Инчён хотноо болсон Азийн тоглолтын наадам?

-Зорилгынхоо vзvvрээс атгасан тэмцээн. Бас л хvсч, тэмvvлж, зорьж явсан тэмцээний нэг.

-Тэмцээний эхэнд Киргизийн бөхтэй хvч vзсэн. Хамгийн хvнд барилдаан болсон?

-Тийм ээ. Урт мөчтэй, тэнхээтэй бөх. Барилдахад тун хvнд. Ана, мана өрсөлдөж би сvvлийн оноогоор ялсан.

-Эхлэлээ сайхан тавьчихлаа. Сvvлийн учраа олимп, дэлхийн хошой аварга Японы алдарт тамирчин Саори Йошидо?

-Vнэхээр чөлөөт бөхийн дэлхийн домог болсон цуутай тамирчин.

-Өмнө нь ДАШТ-д учраа таарч байсан. Харин энэ удаад ямар тактиктай гарав?

-Багш нартайгаа ярилцаж байгаад гарсан. Ялна л гэж дэвжээнд гарсан. Болж өгөөгvй ээ.

-Тэмцээний дараа Саори Йошида хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ Монгол тамирчин бяр ихтэй. Биднээс тэнцvv барилдаан гарсан” хэмээн хэлсэн?

-Туршлага илvv тамирчин. Бид насны хувьд 10 гаруй насны зөрvvтэй байх. Гэхдээ би бvх зvйлээр дутахгvй өрсөлдөнө л гэж бодож барилдсан. Тvvний хэлсэнээр бярдуулсан тохиолдол бол гараагvй.

-Та Азийн тоглолтын өмнө ДАШТ-ээс медаль хvртчих бvрэн бололцоотой байсан?

-Оролцож чадаагvй.

-Бvтэн жилийн хугацаанд ДАШТ-д өрсөлдөх тамирчны нэгээр та нэрлэгдэж нэрс тодорсон байсан. ДАШТ-д өрсөлдөх боломжгvй болсоноо мэдэх хэцvv байсан нь гарцаагvй?

-Удирдах зөвлөлvvд болоод холбооны шийдвэрээр ДАШТ-д явах боломжгvй болж миний оронд А.Батцэцэг өрсөлдөхөөр болсон. Өөртөө л их гомдож байлаа.

-Тэмцээнд өрсөлдөөгvй ч, дэвжээний хажуугаас vзсэн. Медаль хvртчих боломжтой байждээ гэж бодож байв уу?

-ОУ-ын тэмцээн уралдаанд эн тэнцvv өрсөлддөг тамирчид медалийн тавцанд зогсч байсан. Мэдээж тэднийг хараад Монгол Улс хоёр ч дэлхийн аваргатай буцах боломж байж дээ гэж бодож байсан. /Нулимс цийлэгнэв/

- Бvх зvйл ард vлдсэн болохоор одоо 2015 оны Лос Анжелосын ДАШТ-д төвлөрөх л vдлээ. Олимпийн эрх олгох тэмцээн?

-Тийм ээ. Маш хариуцлагатай жил удахгvй эхлэх гэж байна. Он гараад улсын аварга шалгаруулах тэмцээн, “Mongolia open” тэмцээн болно. Уг тэмцээндээ тvрvvлж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх нь нэн тvрvvний зорилго.

-Мэдээж ДАШТ-ээс медаль хvртчих юм бол 2016 оны олимпийн наадам хvлээж байна?

-Тэгэлгvй яахав. Хvсч, тэмvvлж ирсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хvртчих юм бол 2016 оны олимпийн наадамд бvр ч илvv итгэлтэй өрсөлдөх байх.

-2012 оны Лондонгийн олимпийн наадмаас эрс өөр дvр зураг?

-/Инээв/ Мэдээж. 2012 оны Лондонгийн олимпийн наадам надад их зvйл төлөвшvvлсэн. Эхний тойрогтоо ялагдал хvлээсэн ч, маш их зvйл ухааруулсан. Магадгvй “Чи дахин ийм боломж ирвэл хэцээ ч алдаж, ялагдаж болохгvй” гэж чихэнд минь шивнэх шиг болсон.

-Хариуц­лагатай жил хаяанд ирчихлээ. Хажуугаар нь 58 кг-д дотоодын өрсөлдөөн бvр ч илvv чангарч байна?

-Тийм ээ. Хэн нь ч, хэнийгээ ялж дэлхий, олимпийн наадамд өрсөлдөх боломжтой. Ийм өрсөлдөөнтэй байж бид ОУ-ын тавцанд хvчтэй өрсөлдөж байна. Өрсөлдөгч ихтэй байна гэдэг ер нь давуу тал ихтэй.

-55 кг-ын бөх, ОУХМ- С.Бямбацэрэн хэмээн танигдсан. Гэтэл одоо жин өсч 58 кг-д өрсөлдөж байна. Жиндээ дассан уу?

- Харьцангуй хурдан дассан. Шинэ дvрмийн өөрчлөлтөөр 55 кг олимпийн бус жин болсон. Ингэхээр би 53 юм уу 58 кг-д өрсөлдөх хэрэгтэй болсон. Жин нэг их хасахгvй болохоор бяртай сайхан барилдаж байгаа. МУГТ Ц.Энхжаргал бөх болоход нөлөөлсөн

-2012 он. Монголын бvх ард тvмний спортын их наадам тодоос тод санагдаж байна. Таны хувьд бvх өрсөлдөгчөө ялж илvv ихээр танигдаж байлаа?

-Тийм ээ. Тvрvvлэх л гол зорилго байсан.

-Яг сарын өмнө БНХАУ- д болсон олимпийн эрх олгох тэмцээнд өрсөлдөж мөнгөн медаль олимпийн эрхийг Монгол Улсад авч ирсэн. Энэ эрхийг өөрийн болгох нь туйлын зорилго байв уу?

-Мэдээж хэрэг. Санасандаа ч хvрч сайхан барилдсан.

-Спортын сэтгvvлч хvний хувьд тэр vеэс таныг илvv ихээр мэдэх болсон. Яг спортод хэдий vеэс орж ирсэн юм бэ?

-2007 он. Ээж минь жаахан байхад “Миний охин бөх болохгvй юм уу” гээд их хэлнэ. Тэгэхэд нь “Эмэгтэй хvн бөх болно гэж юу байдаг юм” гэдэг байж билээ. Ингэж явсаар аймгийн аварга шалгаруулах тэмцээн болдог юм байна.

Аймгийн төвд 10 жилийн байранд цуг амьдарч байсан охин тэмцээнд өрсөлдөнө гэв. Би ч ороод vзвэл яадаг юм бол гэж бодогдсон. Чөлөөт бөхийн ямар ч ойлголтгvй хvн 52 кг-д өрсөлдөж тvрvvлчихэж билээ. Тэр жилдээ чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Тэр дундаа Ц.Энхжаргал эгч надад тамирчин хvн болоход маш их нөлөөлсөн.

-Яагаад?

-Спортын төв ордонд аймгийн багш, тамирчидтай УАШТ vзээд сууж байсан юм. Дэвжээнд нэг их булчинлаг, мундаг бөх гарч ирээд өрсөлдөгчөө ялсан нь Ц.Энхжаргал эгч байсан юм. Багшдаа” Энэ эгч ямар мундаг юм бэ” гэсэнд МУГТ хvн шvv. Миний охин ч гэсэн бэлтгэлээ сайн хийвэл удахгvй ийм мундаг бөх болно гэж байсан.

-2008 он. “Аварга” биеийн тамирын дээд сургуульд Х.Намшир, Ю.Гандолгор нарын удирдлага дор хичээллэж эхэлсэн. Анхны томоохон тэмцээн юу байв?

-Тийм ээ. ОУ-ын тэмцээн уралдаанд өрсөлдөж эхэлсэн. 2009 оны залуучуудын Азийн аваргад дөрөв, дараа он нь насанд хvрэгчдийн АТАШТ-д хvрэл медаль хvртсэн.

-Олон улсын тэмцээн уралдаанаас хамгийн томоохон амжилтын нэг нь 2013 оны дэлхийн шилдэг найман орны дундах дэлхийн цомын тэмцээн?

-Тийм ээ. Манай оронд болсон. Нутгийн дэвжээ ээлээ хайрлаж тvvхэндээ анх удаагаа багаараа мөнгөн цомын эзэд болсон. Баяртай явдаг.

-Нутгийн дэвжээнээ ялагдах эрхгvй байсан нь мэдээж?

-Мэдээж. Vзэгчид заалаар дvvрэн алга ташаад л. Гарах, барилдах бvртээ ялагдах эрхгvй шvv гэж өөртөө хэлж байлаа. Шигшээ баг тамирчдын мөн 2015 оны гол тэмцээн бол дэлхийн цом.

-Тамирчин хvний ар тал, гэр бvл маш чухал?

-Миний аав өөд болсон. Ээж минь Өмнөговьд байдаг. Хотод одоогоор эгчтэйгээ амьдардаг. Ах, эгч, дvv гэр бvлийнхэн минь тусалж, сэтгэлээрээ дэм болдог болохоор би өдий хэрийн амжилттай яваа юм болов уу.

Магадгvй ээжийн минь охиноо гэсэн сэтгэл нь хорвоод зөв амьдруулахад минь тvшиг болдог байх. Энэ дашрамд гэр бvлийнхэндээ баярлаж явдаг шvv. Та нартаа хайртай гэж хэлмээр байна.

-Ээждээ хэр их баярлалаа, хайртай шvv гэж хэлж байв?

-Байнга хэлж чаддагvй юм аа. Тэмцээн уралдаанд амжилт vзvvлээд “Баярлалаа ээжээ” гэж хэлнэ. Мөн аав минь байсан бол гэсэн vе бишгvй олон бодогддог юм.

-Тамирчдын гэр бvл орхигдох гээд байдаг?

-Тиймээ.

-Тэр дундаа vр хvvхэд, хань ижил?

-Одоохондоо найз залуу байхгvй. Ойрын хугацаанд тийм төлөвлөгөө байхгvй. Шил, шилээ дагасан бэлтгэл, тэмцээн уралдаандаа л төвлөрч байна. Эргээд харахад зорилгоо биелvvлээд, амжилтад хvрсэн байвал миний туйлын зорилго.

-Чин сэтгэлээсээ ярилцсанд баярлалаа?

-Та бvхэнд бас баярлалаа. Энэ дашрамд намайг дэмжиж явдаг шигшээ баг, тамирчид, багш нар болон “Хvчит чулуу” комани, Аврагч спорт хороо болон дэмжиж тусалж явдаг хvмvvстээ баярлалаа гэж хэлмээр байна.

Ц.Цэцэгмаа

Эх сурвалж: