sonin.mn

Лионель Месси хеттрик хийснээр домогт Телмо Заррагийн рекордыг эвдэж, 253 бөмбөг оруулсан амжилтаар Ла-лигийн бүх цаг үеийн мэргэн буучаар тодорлоо. Мөн түүнийг хүлээж буй нэгэн дээд амжилт бол Аваргуудын лигийн бүх цаг үеийн мэргэн бууч болох явдал билээ.

Месси ирэх мягмар гаригт Киприйн “АПОЭЛ” багийн эсрэг тоглохдоо гоол оруулж чадвал Раулийн дээд амжилтыг ахиулах юм. Одоогоор Месси, Рауль хоёр 71, Криштиану Роналду 69+1 (1 бөмбөгийг урьдчилсан шатанд оруулж байв) гоолтой хүснэгтийн эхэнд бичигдэж байгаа аж.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: