sonin.mn

Энэ удаагийн дугаарт буудлагын спортын тамирчин Ч.Нарантуяатай ярилцлаа. Өмнө нь гар бууны төрлөөр О.Гүндэгмаа, Д.Мөнхбаяр нар манай буудлагын спортыг тив дэлхийн хэмжээнд гаргаж байсан.

Харин Ч.Нарантуяа хэмээх энэ эгэл даруу бүсгүй урт бууны төрлөөр эх орныхоо нэрийг олон улсын хэмжээнд гаргахдаа 624 буудаж улсынхаа рекордыг шинэчилсэн билээ.

-Монголын буудлагын спортын шинэ цаг үеийн нүүр царай болсон таньтай ярилцаж байгаадаа баяртай байна. Ингэхэд хэдийнээс буудлагын спортод хөл тавив. Энэ спортод ороход эцэг, эх тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Баярлалаа. Анх Өмнөговь аймагт наймдугаар ангид сурч байх үеэсээ энэ спортод хөл тавьж, хичээллэж эхэлсэн. Намайг энэ спортод оруулсан хүн бол миний аав. Тэр үед аав анхны болох багш Н.Доржпалам дээр намайг дагуулж очиж билээ.

Сүүлд энэ спортод оруулах болсон тухайгаа “Миний охин энэ спортод их тохирох юм шиг санагдсан” гэж байсан. Харин ээж “Эмэгтэй хүн байж буу шийдэм барилаа гэж дургүйцдэг байж билээ.

Тэгээд би ээжээсээ нууцаар бэлтгэлдээ явдаг болсон. Амжилт гаргаад эхлэнгүүт эхэндээ дургүй байсан ээж маань дэмжээд эхэлсэн. Одоо бол миний хамгийн үнэнч шүтэн бишрэгч шүү. \инээв\

-Анх томоохон амжилт гаргаад баярлаж байсан үеэ эргэн дурсвал?

-Анхаймгийн аварга шалгаруулах тэмцээнд арван бай буудаж, бай тус бүрээс арван оноо авч түрүүлээд аймгийн аварга болсон юм. 100 оноо гэсэн бичигтэй тэргүүн байрын бичиг авч их баярлаж байлаа.

Мөн 2002 онд улсын аваргад анх удаагаа оролцож алтан медаль авахад үнэхээр сайхан байсан. Энэ мэт буудлагын гараагаа амжилттай эхэлж байсандаа сэтгэл хангалуун байдаг.

-Буудлагаар хичээллэж байх үедээ шантарч байв уу?

-Анх хичээллэж байхад их шантарч байсан. Өдөржингөө буу шагайгаад зогсох надад их уйтгартай санагдаж байсан. Г эхдээ нэгэнт л энэ спортод орсоноос хойш шантраад яахав, эцсийг нь хүртэл зүтгээд үзье гэж бодсон.

Манай буудпагын спорт асар их хариуцлагатайгаас гадна, маш их тэвчээр шаарддаг. Өглөө 10:00 цагт бэлтгэлээ эхлээд орой 17:00 цагт дуусдаг. Түүний хажуу-гаар таван кг орчим буу мөрлөөд, долоон кг жин татах хувцастай хичээллэж байхад хүзүү мөр бэртэх гээд асуудал олон гардаг.

-Инчоны наадмыг монголчууд одоо ч мартаагүй байна. Тэгэхэд та үнэхээр одтой байсан шүү. Бас улсынхаа рекордыг шинэчилсэн байхаа?

-Баярлалаа. ГэхдээЧ.Нарантуяа түрүүлсэн, рекордамжилттогтоосон гэхээсээ илүүтэй эх орны минь нэр урт бууны төрлөөр Ази тивд гарсанд баяртай байна. Түүнээс өмнө би дэлхийн аваргын шигшээд тоглох эрхийн төлөөх буудлагад, хариугүй шалгардагийн даваан дээр азгүйтэж мултарч байсан.

Тухайн үед сэтгэлээр их унаж, өөртөө гомдож, бага зэрэг урам хугарч байлаа. ХаринАзийн наадмын түрүүг авсан маань сэтгэлийг минь тайтгаруулж урам зориг нэмсэн. Цаашид олимп болон дэлхийн аваргаас медаль авахын төлөө өөрийн бүх хүч чадлаа дайчилж ажиллана.

-Та нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа би жүдочдоо ялаг-дахад хариуг нь авч түрүүлмээр санагдсан гэж ярьсан байна лээ?

-Тийм шүү. Тэр өдөр би эмэгтэй жудочдоо үзээд сууж файсан юм. Тэд маань харамсалтайгаар ялагдахад би эмэгтэйчүүдийнхээ хариуг авч, атгаад алдсан алтан медалийг нь заавал авна гэж өөртөө хатуу хэлсэн.

Гадны бөхчүүд манай жүдочдыг анхнаасаа л луйвардаж ялсан. Үүнийг олон хүн мэдэж байгаа. Манай эмэгтэй жүдочид багийн барилдаанд ялагдсан тэр үйл явдал нөгөө талаас намайг их хурцалсан.

-Та Азийн наадмаар амжилт гаргаж илүү их танигдлаа. Гэхдээ түүнээс дутахгүй амжилтууд гаргасан байх аа?

-Би улсын аваргаас жар гаруй медаль авсан. Ихэнх нь алтан медаль. Өнгөрсөн долдугаар сард Бээжинд болсон дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод шилдэг найман тамирчны нэгээр шалгаран зургадугаар байрт орсон.

Мөн оюутны универсалиас хувийн болон багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн. Түүнээс гадна Азийн аваргын хоёрхүрэл, гранпри тэмцээний хоёр алт, нэг хүрэл медальтай.

Харин хүмүүс медаль аваагүй л бол том амжилт биш юм шиг бодож, медальд маань их ач холбогдол өгдөг. Би тив дэлхийд нэр хүндтэй томоохон тэмцээнд хөлс хүчээ гарган байж шагналт байранд орно гэдэг том амжилт гэж боддог.

-Тэмцээнд оролцож байхад санаанаас гарамгүй хөгтэй хөгжилтэй, хэцүү бэрх янз бүүрийн зүйл л тулгарна биз ?

-Олон улсын тэмцээнд анх удаа орж байхдаа их сандарч билээ. Эхний арван сумаа санаандаа хүртэл сайн буудалгүй дуусгачихсан. Харин дараагийн буудлага эхлэнгүүт би ганц өөрийнхөө төлөө биш эх орныхоо нэрийн өмнөөс буудаж байгаа шүү дээ гэсэн бодол шууд л орж ирсэн.

Тэгж бодох үед анхаарлаа улам их төвлөрүүлэх шаардлагыг өөртөө тавиад эхэлдэг юм билээ, Бүх зүйл санаснаар болж дараа дараагийн сум гайгүй тусч эхэлсэн. Тэгж л би тэр тэмцээн дээр Олон улсын мастер хэмээх эрхэм хүндтэй цолыг авч байлаа.

Өнгөрсөн жил Иранд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр бас тиймэрхүү үйл явдал болсон. Бүхий л анхаарлаа эцсийн мөч хүртлээ төвлөрүүлж буудсан. Буудаж дууссаныхаа дараа багш руугаа эргээд хартал инээчихсэн сууж билээ.

Би шөвгийн наймаас шалгараад медалийн төлөө буудах эрхээ аюч байгаа нь тэр л дээ. Тухайн үед би хүрэл медаль хүртсэн юм. Сая Азийн наадамд 50 метрийн зайд нэг л түрүүлэх юм шиг санагдаад анхаарлаа төвлөрүүлэхийн тулд өөрөө өөртэйгээ ярьж байлаа.

Бүх сумаа дуустал буудсаныхаа дараа багш руугаа хартал түрүүлсэн гээд гараа дохидог байгаа. Хүнд хэцүү эгзэгтэй байдлаас ялалтанд хүрсэн мөч бүхэн маань эргээд бодоход гайхалтай сайхан байдаг. Буудлагын спорт ийм л гайхамшигтай шүү дээ.

-Буудлага бол сэтгэлзүйн спорт гэдэг сэтгэлзүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Буудлага сэтгэлзүйн бэлтгэлээс их хамаардаг спорт. Гол нь өрсөлдөгч тамирчнаа ялахаас илүүтэй өөрийгөө ялах чухал байдаг. Тухайлбал би дэлхийн цомд муу буудлаа гээд, Азийн наадамд тааруу буудах эрх байхгүй шүү дээ.

Өнгөрсөн ялагдал, алдаа дутагдлаа аль болох мартаж дараа дараагийн тэмцээнд орохыг хичээдэг. Харин гадны орнуудыг ажаад байхад буудлагынх нь тамирчид багш дасгалжуулагчаас эхлээд бариач, илээч сэтгэлзүйч, эмч гээд янз бүрийн л мэргэжлийн хүмүүс баг бүрэлдэхүүнд нь орчихсон явж байдаг.

Тэр бүхнийхээ хүчинд өндөр амжилт үзүүлдэг юм билээ. Харь нь манайд бол тэр талын зүйл харьцангуй дутагдалтай байгаа.

-Таныг хараад байхад их л дөлгөөн тайван хүн юм шиг. Сэтгэл хөдлөл эмоцоо хэрхэн гаргадаг вэ?

-Манай спорт хүнээс их дөлгөөн тайван байхыг шаарддаг. Сэтгэл хөдлөлөө дарж чадахгүй буудвал байгаа онохгүй шүү дээ. Манай буудлагынхан чинь бусад спортын адил түрүүллээ гээд баярлаж дэвхцээд байдаггүй.

Ялагдлаа гээд уйлж унжаад байдаг хүмүүс биш. Би бага байхын л дүрсгүй сахилгагүй хүүхэд байгаагүй. Үүнийг аав минь анзаарч энэ спортод оруулсан юм шиг байгаа юм. Ер нь миний энэ дөлгөөн тайван зан уг спортод амжилт гаргахад гол нөлөө үзүүлсэн юм шиг санагддаг.

-Танай хүн таныг хэр дэмждэг вэ. Спортын хүний нөхөр байх ямар байдаг бол?

-Спортын хүний нөхөр байх амар-гүй. Надаас дутахааргүй хариуцлага ноогдож байдаг юм. Наад зах нь маш их ухаан тэвчээр шаардлагатай. Би чинь гэртээ байхаасаа байхгүй нь их.

Намайг ойлгож дэмжиж байх шаардлагатай болно. Харин манай нөхөр намайг энэ тал дээр ойлгож дэмждэгт нь би их баярлаж явдаг. Гэхдээ асуудалгүй гэр бүл гэж байх биш. Хаяа нэг маргах, муудах асуудал гаралгүй л яахав.

-Та чинь хэдэн хүүхэдтэй билээ. Ирээдүйд таны спортыг залгамжлах хүүхэд байна уу?

-Зургаан настай нэг хүүхэдтэй. Манай хүүхэд Н.Түвшинбаяр ах олимпийн аварга болдог жил мэндэлсэн байдаг юм. Тухайн өдөр хүүхэд нь мэндэлсэн ихэнх эцэг эхчүүд хүүхэддээ Түвшинбаяр гэж нэр хайрлаж байсан бол бид хоёр хүн хүний хувь тавилан өөр гэж үзээд хүүдээ Н.Ган-Эрдэнэ гэж нэр өгсөн.

Хүүгээ өөрийнхөө хичээллэдэг спортод орох үгүйг бид мэдэхгүй. Ор гэж албадахгүй, өөрийнх нь сонирхол хувь тавилан нь мэдэг. Хүүхэд болсон хойно тоглоомон буугаар тоглох дуртай л байдаг юм. Бас ээжийгээ зурагтаар харах их дуртай.

-Манай урт бууны төрөл дэлхий нийтийн буудлагын чиг хандлагын хаана нь яваа гэж дүгнэж байна. Үүнийг цаашид хөгжүүлэхэд юу шаардлагатай гэж боддог вэ?

-Урт бууны 50 метрийн зайн гурван талт буудлагын дэлхийн рекорд 594 байдаг бол манай монголчууд одоохондоо 587 хүртэл тогтоогоод байгаа. Дэлхийн түвшин рүү ойртоод л байна. Гар буун дээр манайд О.Гүндэгмаа, Д.Мөнхбар гээд домог болсон тамирчид байна.

Урт бууныхан бид ч гэсэн тэдний хэмжээнд хүрэх гэж мэрийж байна. Манайд Н.Баяраа ах, О.Янжинлхам, Г.Нандинцэцэг гээд дэлхийн хэмжээнд өрсөл-дөхүйц тамирчид цөөнгүй байдаг. Олон улсын тэмцээнүүдэд тогтмол амжилт гаргаж байгаа.

Харин урт бууны тамирчдын амжилтыг олонд таниулах тал дээр дутмаг байсаар ирсэн. Одоо жаахан сэргэх байх гэж найдаж байна. Урт буучид гар буучдаас муу байна гэсэн ойлголт өөр нэг шалтгаанаас бий болдог. Тухайлбал, гар буучдын оноо дэлхийн жишгээрээ сийрэг учраас ягтрал харьцангуй гайгүй. Манай урт буучдынх нягтрал өндөртэй. онооны нягтрал нь шигүү гэсэн үг дээ.

Түүнээс гадна засаг төр урт ууны тамирчдынхаа ахуй амьдралд нхаарах хэрэгтэй. Бид сарын 400 янга төгрөгийн цалинтай. Тэмцээн ралдаанаас шагналын мөнгө авах оловч, тамирчид тэр болгон байр эзэлнэ гэж байхгүй. Эдийн засгийнх нь асуудлыг шийдээд өгвөл манай тамирчид өндөр амжилт гаргах байхаа.

-Таныг оюутан байхдаа төлбөрөө өөрөө олдог байсан гэдэг ?

-Тийм шүү, тухайн үед сургалтын төлбөр 400 мянга хүрдэггүй байлаа. Тэр үед буудлагаар улсын аваргад түрүүлэхэд 600 мянга төгрөг өгдөг байсан. Миний хувьд ганц удаагийн улсын аваргаар төлбөрөө хангалттай хийчихдэг байлаа. Одоо харин сургалтын төлбөр дэндүү их нэмэгдсэн байна лээ.

-Түүнээс гадна та нарын хув-цас хэрэглэл, чанартай байх ёстойгоос гадна өндөр үнэтэй байдаг байхаа?

-2007 онд манай холбоо тамирчдаа буу, хувцас хэрэглэлээр хангасан. Түүнээс хойш одоо хүртэл холбооноос өгсөн хувцас хэрэглэлээр тэмцээнд ороод явж байна. Миний хэрэглэдэг буу л гэхэд 2-3 мянган еврогийн үнэтэй байдаг.

Түүнээс гадна манай холбоо тамирчдадаа голт төмөрт таарсан сум авч өгөхийг зорьдог. Голт төмөрт таарсан сумаар буудаж байж амжилт олдог дэлхийн жишиг бий л дээ.

-Та буудлагын спортоос өөр юу сонирхдог вэ?

-Буудлага маань өөрөө миний кайф авдаг нэгэн төрлийн хобби юм л даа. Харин буудлагаас өөр сонирхдог зүйл гэвэл би ном унших хоббитой. Хэдийгээр интернэт, телевиз гээд мэдээллийн хэрэгсэл хөгжиж байгаа ч номыг хуудас хуудсаар нь удаан унших дуртай. Мөн гэр бүлээрээ монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах сонирхолтой.

Би бас хэлний тал дээр их сонирхолтой. Тэрч утгаараа МУИС-ийн Англи хэлний орчуулагчийн анги төгссөн. Харин буудлагаар хичээллэснээсээ хойш хэлээ мартчих гээд байна.

Гэхдээ гадаадад очоод япз бурийн хүнтэй ярихаар сурсан хэл маань сэргэх хандлагатай байдаг. Ер нь Англи хэлээ хөөгөөд явсан бол НҮБ-д ажиллах байсан гэж ойр дотно хүмүүстээ ярьдаг юм. \инээв\

-Таны нүдээр эмэгтэй хүн ямар байх ёстой вэ?

-Хамгийн гол нь сайхан сэтгэлтэй байх ёстой. Эмэгтэй хүн дотроосоо ч, гаднаасаа ч гэрэлтдэг. Эргэн тойрныхоо хүмүүст хайр халамж, гоо сайхан байдлаа мэдрүүлдэг байх ёстой.

Энэ утгаараа манай буудлагын бүсгүйчүүд үсчин, гоо сайхны салонд их ордог. Үс зүсээ янзлаад сайхан хувцаслачихаад гэрийхэндээ үйлчлэхэд эмэгтэй хүн болж төрснийхөө жаргалыг мэдэрдэг.

Би бас тогоочийн курст суралцаж төгсөнө гэж бодож байгаа. Г эр бүлийнхэндээ сайхан хоол хийж өгөхийг хүсдэг. Ер нь би спортын хүн гээд л пүүз өмсөөд, буу шагайгаад явж байж болохгүй гэж боддог.

А.Батнасан

Эх сурвалж: