Монголын сагсан бөмбөгийн хамт олны дунд “Жаажаа” хэмээн авгайлуулдаг энэ эрхмийг Д.Энхсайхан гэдэг. Тэрээр цахилгаанчин мэргэжилтэй ч сонирхолдоо хөтлөгдөн өдгөө 23 жил Монголын сагсан бөмбөгийн шүүгчээр ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд Монголын сагсан бөмбөгийн холбооны 10 удаагийн шилдэг шүүгч болж байсан түүнтэй ярилцлаа.
-Сагсан бөмбөгийи шүүгчээр олон жил ажиллажээ. Чухам яагаад энэ спортод хөл тавих болсон бэ?
-Би хүүхэд байхдаа хөлбөмбөг тоглох дуртай байлаа. Намайг нийслэлийн тавдугаар сургуульд сурч байхад Н.Шархүү багш маань хөлбөмбөгийн дугуйландаа авч байсан юм.
Удалгүй цэрэгт явж ирээд Сагсан бөмбөгийн ёс зүйн холбоонд 1991 оноос сагсан бөмбөгийн шүүгчээр ажиллаж эхэлсэн. Тухайн үеийн “Нийтийн өмчлөлийн дэд аж ахуй үйлчилгээний яам”-ны нэрэмжит тэмцээнийг анх шүүж талбайд гарч байлаа.
-Хөлбөмбөгөөр хичээллэдэг байснаа яагаад сагсан бөмбөг сонирхох болов?
-Манай ах “Хүч” нийгэмлэгт сагсан бөмбөг тоглодог байлаа. Би ахынхаа тоглолтыг хааяа очиж үзнэ. Тэр үед Н.Төрбат, Ч.Отгонбаяр, Б.Жаргалсайхан зэрэг шүүгчдийн шүүлтийг их хардаг байсан.
Тэгээд л нэг мэдсэн шүүгч болох сонирхолд хөтлөгдсөн юм. Би сагсан бөмбөгийн шүүлт, тоглолт их үздэг. Мөн хөлбөмбөгийг хэзээ ч орхиж чадахгүй.
-Шүүгчийн ажлыг хийхэд хувь хүнээс багагүй мэдлэг, чадвар шаардана биз?
-Шүүгч хүн тухайн спортынхоо талаар мэдлэгтэй, ажилдаа сонирхолтой, дүрмээ сайн судалсан байх нь чухал. Мөн зөв боловсон, шударга, тайван, гярхай, өөртөө маш итгэлтэй шүүх хэрэгтэй. Тамирчид ямар ч эмоци гаргаж байсан хүлээцтэй хандаж шүүх чухал байдаг. Миний хувьд тэмцээнийг гүйж шүүдэг.
-Зарим хүмүүс шүүгчийг шүгэл үлээгээд л зогсч байдаг гэж боддог шүү дээ. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Шүүгч тоглолтын 40 минутын турш зогсолтгүй ажиллах ёстой. Тамирчидтайгаа зэрэгцзн, хамт гүйнэ. Сул зогсож болохгүй. Зогсох л юм бол алдаа харахгүй өнгөрөөнө. Ингэснээр тоглолт үзэж буй үзэгчид дургүйцнэ.
Нэг тэмцээний үеэр ерөнхий, хяналтын, талбайн гээд 10 орчим шүүгч ажилладаг. Миний үед шүүгч цөөн байлаа. Одоо бол сайхан бөлжээ. Хуучин тэмцээний дундуур тамирчин дасгалжуудагчтай уулзаж болохгүй гэсэн заалтгай байсан. Одоо бол шүгэл дуугараа л бол. хэн ч алдаагаа асууж болно.
-Монголын сагсан бөмбөгийн үвдэсний супер лиг эхэллээ. Тэмцээний өнгө ямар байна?
-Энэ жилийн үндэсний сагсан бөмбөгийн супер лиг өнгөтэй эхэллээ.Гаднаас “NBA”-гийн легионер тоглогчид оролцож байна. Мөн тоглолтыг хянах камер ашиглах болсон.
Энэ нь бидний ажилд ч нэмэртэй юм. Анх 1994 онд МСБХ-ны ерөнхийлөгч Н.Золжаргал, дэд ерөнхийлөгч Б.Одонжил нар монголд үндэсний лигийг зохион байгуулж эхэлсэн түүхтэй.
-Европоос хоёр шүүгч урилгаар ирж шүүнэ гэж байсан. Шүүгч нар туршлага солилцох уу?
-Одоогоор хоёр шүүгч ирээгүй байна. Ирнэ гэсэн яриа дуулдсан. Тэр талаар сайн мэдэхгүй байна.
-Сүүлийн үеийн сагсан бөмбөгийн тамирчдын ур чадвар хэр байна вэ?
-П.Батзаяа, Ж.Майбаяр, Ц.Шаравжамц нарын үеийн 1990-ээд оны тамирчид хамгийн өндөр нь Ц.Шаравжамц хоёр метр гаруйтай, дундаж нь л 180см, 184 см-тэй л байлаа. Харин сүүлийн үеийн залуус ур чадвартай сайтай болж.
Тухайн тамирчныг дунд сургуулиас нь эхлэн клубын багш нар, ахмад тамирчид сайн сургаж байна. Мөн хамтарч ажиллаж буй байгууллагуудын дэмжлэг сайн болжээ. Манайхан “тамирчин сайн байна” гэж ярьдаг.
Тухайн тамирчны ард бүхэл бүтэн баг ажиллаж байдаг шүү дээ. Үүнд дасгалжуулагч, ахмад тамирчид, холбоо, шүүгч нар багтана. Шүүгч муу шүүвэл тамирчдын амжилтад ч нөлөөлнө.
-Энэ жилийн супер лигийн сагсан бөмбөгийн багуудад нэгээс хоёр легионер тоглогч тоглоно. Энэ нь манай тамирчдын ур чадварт нөлөөлж байна уу?
-Легионер тоглогчид супер лигт оролцсоноор манай баг тамирчдын 'өрсөлдөөн ширүүн байна. Тэднээс хамгаалалт, байрлалаа зөв авах гээд техникийн хувьд суралцах зүйл их бий. Манай сагсан бөмбөгийн тамирчид ур чадвараараа өрсөлдөж байна.
-Сагсан бөмбөгийн холбоо хоёр хуваагдаад зөрчилтэй байгаа. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Монголын сагсан бөмбөгийн холбоог Б.Тамир, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоог С.Эрдэнэ гэж хүмүүс авч явж байна. Энэ хоёр холбоо нь сагсан бөмбөгийн төлөө л зүгтэж байгаа учраас нэгдчихвэл илүү сайн байхсан гэж боддог.
Зөрчилдөж буй асуудлыг дарга нар л шийдэх байх. Хэрэв энэ холбоод нэгдвэл сагс*н бөмбөгийн 30 гаруй шүүгчтэй болно.
-Монголын сагсан бөмбөгийн холбооноос таны нэрэмжит тэмцээнийг зохион байгуулж пайсан. Энэ тухай дурсаач?
-Сагсан бөмбөгийн хоёр холбоо хоёулаа миний нэрэмжит тэмцээн хийсэн. Би ямар ч их сургууль төгсөөгүй хэрнээ энэ спортын төлөө амьдралынхаа 20 гаруй жилээ зориулсан. Тиймээс энэ спортод элэгтэй хэн бүхэн нэгдвэл илүү хүчтэй болно.
-Монголын сагсан бөмбөгийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?
-Манай сагсан бөмбөгийн тамирчид Азийн тэмцээнүүдэд өөрсдийнхөө төвшинг ха-руулсан. Цаашдаа дэлхийд өрсөлдөх боломж ойрхон байгаа гэдэгг итгэдэг.
А.Цээсүрэн
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Erdene bolioo. Gishuunee hiigeed yavalda sagschdig 2 huvaagaad hutguur hiigeed yavah yum.
... Хужаа Ц Элбэгдоржийн бууны нохой , бах Эрдэнэ гээч ахалж байгаа Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо гэдэг нь Ардчилсан Хужаануудын Сагсан бөмбөгийн Холбоо буюу Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны хөгжилийг хойш татах зорилготой хорон санаат Хар Хятадуудын урт хар гар явж байгаа гэж ойлгож байна . ... Одоохондоо өөдгүй хужаа новшнууд юу дуртайгаа хийнэ хэмээн галзуурч байгаа ч ойрын хугацаанд бүхий л үйл ажиллагааг чинь албан ёсоор зогсоох болно. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. ... Удахгүй Монголын Сагсан Бөмбөгчид Ази тивд аваргалаад зогсохгүй , Дэлхийн дэвжээнд шилдэг багуудтай эн тэнцүү өрсөлдөх болно. ... Даравч далдайна , булавч бултайна . ...
Эрдэнэ гэж амьсгааг зайлуулбал таарна.
Зуун ямаанд жаран ухна гэж Монголын хэдхэн сагсан бөмбөгчдөд хоёр холбоогоор юугаа хийнэ. Нэг л байхад хангалттай. Эрдэнэ бол жинхэнэ илүүдэл. Их хуралдаа суугаад сайдаа хийгээд идэж уухаа бодоод л явж байх хэрэгтэй Тийм том гүзээтэй сагсчин гэж хаашаа харсан юм байдаг юм.
өнөөдөр монголчуудыг эв нэгдэлгүй тархай бутархай байлгах нь улс төрчидөд ашигтай болоод байна. учир нь тэдний зорилгодоо хүрэх замд нэгдмэл цул ард түмэн саад болно. тийм учраас улс төржүүлж хагаралдуулхаас гадна спорт биеийн тамирт бас хагарал гаргаад удаж байна уг нь бөх байсан одоо бүх салбарт орж ирж байна
90-eed onii ued SBHolboog dahin sergeesen uls bol yalt ch ugui n.Zoljargal, en darga ni Barjargal nar blaa, hetsuu ued saihan z/b bsan, ter ue-ees hoish yanz bur bolj bsan zarim ued bhgui yum shig ch ue blaa shuu dee, harin suuliin heden jild mash saihan urgun hureetei z/bttai bolgoj bgaad Erdene gishuuniig magtuushtai bgaa, huviin ambitsaa darj oilgoltsoj ajillaval manai zaluus l hojih bno.
erdene ireed sagsan bumbugchid gqdniin uraldaan temtseend oroh zardLaa olood yavaad bgaa yum bishuu.odoo udahgui sagsan bumbugiin ordontoi bn.tegeed negdeh blgui dee