sonin.mn

БНСУ-ын аялал жуул­члалын онцгой бvс Чежv арал дээр Олон улсын жvдо бөхийн холбооны олим­пийн эрхийн оноо цуглуулах 2014 оны хамгийн сvvлийн Гран при тэмцээн vргэлжилж байна.

Эрэгтэйчvvдийн 60 кг-д эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Г.Хэрлэн эхлээд Мозамбикийн тамир­чинг иппон, юко vнэлгээгээр ялж, дараачийн шатанд ОХУ-ын тамирчин Куликов Дмитрийтэй учраа таарчээ. Энэ барилдаанд Г. Хэрлэн уран мэх хийж, 2 минут 29 секундэд өрсөлдөгчөө цэвэр дарсан байна.

Ингээд хагас шигшээд Японы тамирчин Кавано Рёояатай учраа таарч хэдийгээр юко vнэлгээтэй барилдааныг хошуучилж байсан ч эцсийн мөчид вазаригаар өрсөлдөгчдөө ялагджээ.

Харин хvрэл медалийн төлөө Их британ­ийн тамир­чин Мккензий Эшлийтэй барил­даж ялснаар монгол­ын жvдочдийн медалийн салхийг хагалсан байна. Мөн энэ жинд өрсөлдсөн МУГТ Д.Амартvвшингийн хувьд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт БНСУ-ын тамирчин Ко Жа Ратыг иппон, юко vнэлгээгээр ялаад хэсгийн аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болжээ.

Тэрээр мөн л Японы бөх Кавано Рёояатай учраа таарч 7-хон секундэд цэвэр ялагдсан байна. Ингэснээр дагах барилдаан хийж ОХУ-ын тамир­чин Куликов Дмит­­рийг барил­даан эхлэнгvvт цэвэр дарж, хvрэл медалийн төлөө барил­дах эрхтэй болжээ.

Тэрээр Азербайджаны жvдоч Сафаров Орхантай Чежvгийн Гран При тэм­цээний хvрэл медалийн төлөө өрсөлдөн ялс­наар монголын жvдочид тэмцээний эхний өдөр хvрэл медаль ихэрлvvлжээ.

Эх сурвалж: