sonin.mn

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар зарим зүйлд сэтгэл дундуур байгаагаа фэйсбүүк хуудастаа бичжээ.

Тэрбээр “Энэ сошиал ертөнцөд байгаа зарим нэг хүмүүст жаахан юм хэлмээр санагдлаа. Спорт бол өрсөлдөөн, ялж ялагддаг. Гэхдээ ямар ч тамирчин ялахын тэмцдэг юм. Монгол Улсын хямралтай холбоотойгоор манай тамирчдын олонхи нь олимпын оноогоо цуглуулах гээд хувийн зардлаараа, гуйж түүгээд тэмцээнд оролцдог.

Бид хувийн зардлаараа тэмцээнд оролцсон болохоор мэдээж аль болох хямд буудал олж орцгоосон. Хэрвээ бид хангалттай мөнгөтэй бол бусад орны тамирчид шиг албан ёсны буудалд нь буугаад, автобус унаагаар явах л байсан.

Албан ёсны буудалд буугаагүй гэж бид их шүүмжлүүлж, оролцуулахгүй гэсэн боловч багш нар маань гуйсаар байгаад тэмцээнд орох эрхээ авч, тамирчид маань тэмцээндээ оролцож байна. ССАЖЯ төсвийн тодотголоор мөнгө орж ирэхээр буцааж олгоно гэсэн ч өдийг болтол байхгүй. Одоо тэр яам нь татан буугдсан яах юм бүү мэд бодит байдал ийм л байна” гэжээ.

Эх сурвалж: