sonin.mn

БНХАУ-ын Хайнань мужид 23 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ.

Тус тэмцээнд нийт 26 орны 184 оюуны спортын тамирчид харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан нийт 10 төрлөөр насанд хүрэгчид болон дунд насны ангилалд өрсөлдөж байгаа юм. Манай улсыг төлөөлөн Монголын Оюун ухааны академийн 13 тамирчин дасгалжуулагч, шүүгчийн хамт оролцож байна.

Дашрамд дурдахад өнгөрсөн жил Их Британи улсын нийслэл Лондон хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг нийт 26 медаль хүртэж, багаар Герман болон Швед улсын дараагаар гуравдугаар байрт орж гайхалтай амжилтыг үзүүлсэн билээ. Дэлхийн чансаанд Монголын багийн хамгийн өндөр чансаатай тамирчин Их мастер Ө.Сэнгэсамдан 3000 гаруй тамирчдаас 9 дүгээр байрт бичигдэж байна.

Ж.Болор

Эх сурвалж: