sonin.mn

Хонконг хотноо болж байгаа жүдо бөхийн залуучуудын болон өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр охидын +70 кг-д барилдсан "Ирээдүй-Одод" сургуулийн тамирчин Б.Уранбилэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо.

Мөн хөвгүүдийн 55 кг-д барилдсан Женко клубын тамирчин Б.Баяраа, охидын 70 кг-д хүч үзсэн Төв аймгийн харьяат, Боржин дэвжээний тамирчин М.Даваасүрэн нар мөнгөн медалийн эзэд болжээ.

Д.Өлзий

Эх сурвалж: