sonin.mn

РОМ. /ANADOLU/.  Улсынхаа олимпын хорооны уулзалтын үеэр 2024 оны зуны олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Ром өрсөлдөнө гэж Италийн Ерөнхий сайд Маттео Рензи мэдэгдлээ.

Түүний хэлснээр, олимпын наадам зохион байгуулах хүсэлтээ Ром түүхэндээ хоёр дахь удаагаа мэдүүлэх гэж байна. Италийн нийслэл 1960 онд олимпын наадам зохион байгуулж байсан юм.

Италийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, тус улсын Засгийн газар Ромоос гадна Флоренц, Милан, Неаполь, Сардини хотдоо олимпын наадмын зарим төрлийн тэмцээнийг зохион байгуулахыг зорьж байгаа аж.

2020 оны зуны олимпыг зохион байгуулах эрхийг авахаар нэр дэвшигч дундаас эдийн засгийн хямралын улмаас 2012 онд Итали нэрээ татсан юм.

Харин 2024 оны зуны олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх хүсэлтээ 2015 онд тус улс албан ёсоор мэдүүлнэ.

2024 оны олимпыг Берлин эсвэл Гамбург хотдоо зохион байгуулах эрх авахаар өрсөлдөхөө Герман албан ёсоор мэдэгдсэн юм. Туркийн Истанбул, Францын Парис, Америкийн аль нэг хот 2024 оны олимпын эрхийн төлөө өрсөлдөх магадлал өндөр байна.

2024 оны олимпыг зохион байгуулах улсыг 2017 оны есдүгээр сард Перугийн нийслэл Лима хотод болох Олон улсын олимпын хорооны хуралдааны үеэр зарлах юм.

Г.Доржханд

Эх сурвалж: