sonin.mn

ХӨХ ХОТ. /Xinhua/. Эрээн хотод болсон Хятад-Монголын өсвөр насны ангиллын хөл бөмбөгийн тэмцээнд Монголын “Хоромхон” баг түрүүлжээ.

Уг тэмцээнд Хятадын гурван баг, Монголын хоёр баг оролцсон байна.

Эцсийн шатанд “Хоромхон” баг Хятадын “Баотоу Зеньзян” клубийг 6:3 оноогоор буулган авчээ.

Эрээн Монгол улстай хил залгаа хот бөгөөд Хятад, Монголын эдийн засаг, худалдаа, соёлыг холбох гүүр юм.

Долдугаар сард Хятадын Боловсролын яам бага, дунд, ахлах сургууль болон их сургуулиудын дунд хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг