sonin.mn

Монголын холын зайн гүйлтийн холбооны тэргүүн спортын мастер Б.Буджаргалыг урьж ярилцлаа.

-Таныг энэ онд АНУ-д болсон холын зайн гүйлтийн олон улсын тэмцээнд шагналт байранд орсон дуулсан. Тэр талаар яриагаа эхэлье

-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-29-ны хооронд АНУ-ын Нью-Йорк хотод болсон гүйлтийн тэмцээнд оролцсон. Энэхүү холын зайн гүйлт нь дэлхий ертөнцийн эв нэгдэл, сайн сайхны төлөө Шричинмой гэж алдарт бясалгагч, нийгмийн зүтгэлтний нэрэмжит болон жил бүр зохиогддог уламжлалтай.

Арван өдрийн гүйлт зургаан өдрийн гүйлт гэж хоёр янзын гүйлт байдаг. Миний хувьд эх орноо төлөөлж зургаан өдрийн гүйлт буюу 465 км-ийн зайнд гүйж 50 орчим орны тамирчидтай өрсөлдөж тавдугаар байранд орсон.

-485 км гэж их хол зай юм. Үүнийг хэсэгчлэн хувааж туулдаг гэсэн үг үү. Амралтын цаг гэж байдаг уу?

-Гүйлтийн маань тойрог зам 1,6 км зам байдаг юм. Зам дээгүүр янз бүрийн хоол ундны зүйлийг тавьчихсан байдаг. Хүн хэзээ хооллож, ундлах нь өөрийнх нь эрх сонголт байдаг.

Тэр байтугай зам дээр унтаж амрах ч эрх тамирчдад бий. Мэдээж унтчихвал барианаас холдож, амжипт гаргахад муу нөлөө үзүүлэх нь тодорхой. Тиймээс амардаггүй тамирчид ч байдаг юм. Ялангуяа нэг хоёрт ордог мундаг тамирчид маш бага амардаг.

-Энэ их олон өдрийн турш хол замыг туулахад өөрийгөө хэрхэн зоригжуулж хурцалж байв?

-Эхний гурван өдөр нь гүйхдээ нэг их яаралгүй л урагшилж байлаа. Харин дөрөвдэх өдрөөс эхлээд юм бодогдож эхэлсэн. Замынхаа тавин хувийг туулчихсан үед “Би үнэхээр чадаж байна шүү" өөрийн эрхгүй өөрөөрөө бахархаж огшоод уйлж байлаа. Гүйж байхад янз бүрийн л зүйл бодогддог юм билээ. Би хоцрохгүй шүү. Замаасаа гарч болохгүй шүү гэх мэт олон зүйл бодогдож байсан.

-Таныг энэ тэмцээнд орсны дараа гаднын хэвлэл мэдээллийн хэрэгсэл анхааралдаа аван бичиж нийтэлж байсан гэдэг?

-Гүйлтийн сүүлийн хоёр км газарт нь төрийнхөө далбааг мандуулан, эх орноо сурталчилсан. Тухайн үед намайг улс орноо гэсэн сэтгэлтэй, эх оронч үззлтэй үндсэрхэг монгол хүн гэх зэргээр Nеw Үогк Times сонин, World the journalist сэтгүүл зэрэг нэр хүндтэй мэдзэллийн хэрэгслүүдээр бичиж байсан.

-Манайд иймэрхүү холын зайн гүйлтийн тэмцээн зохиогддогуу. Энэ төрлийн гүйлт манайд хэр хөгжиж байна?

-Манайд хамгийн хол нь 24 цагийн гүйлтийн тэмцээн гэж болдог юм. Би 2011 оноос эхлэн 24 км-ийн зайд гурван жил дараалан улсын аварга болсон. Ингэхдээ 180 км гүйж улсынхаа рекордыг шинэчилсэн.

Өмнө нь н.Хадбаатар гэж залуу тамирчин 24 цагийн зайд 168 км гүйж улсын рекорд тогтоож байсан. Гэхдээ манайд гүйлтийн зориулалтын зам гэж байдаггүй. Гүйлтийн зам байхгүй нь тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлж байна шүү дээ.

Харин энэ онд цэцэрлэгт хурээлэнгийн гүйлтийн зам гэж тавьсан хэдий ч зориулалтын замын хэмжээнд хүрдэггүй зохих шаардлага хангадаггүй юм. Ер нь манай нийт тамирчид гүйлтийн зам гэлтгүй материаллаг хангалт үнэхээр дутагдалтай байдаг. Монголын гүйлтийн спортын салбарт хэдэн холбоодуудаас өөр юм алга.

-Тэгвэл гүйлтийн тамирчид хэрхэн санхүүждэг юм бэ?

-Санхүүжилт гээд байх юм байхгүй ээ. Бүгдээрээ л хувиасаа замын зардал, хоол, байрныхаа мөнгийг гаргадаг. Бор зүрхээрээ л явж байна шүү дээ. Яахав яг улсын шигшээд байгаа тамирчдын замын зардлыг улсаас гаргадаг боловч тэдгээр нь төдий л хангалттай хүрэлцдэггүй.

Бид бүхнийг дэмждэггүй учир нь албан, ёсны олимпийн төрөлд багтдаггүй гзж үзээд олимпод оролцох тамирчдаа л түлхүү анхаардаг явдал юм. Нөгөө талаас манай орон чинь хөрөнгө муутай болохоор бид бүхнийг ивээн тэтгэхээс илүүтэй олимпод оролцох бусад спортын тамирчид болон бөх морь зэрэг спортуудыг илүүтэй дэмждэг тал бий.

Тэгсэн мөртлөө манай лүүс, компани төр засгийн эрхмүүд адуу мал давхиад байхад бүхий л юмаа барьж сүйд болдог мөртлөө адуу мал биш хүн гүйгээд байхад дэмжлэг үзүүлэхгүй байгаа нь сонин санагддаг.

-Гадны орнуудад спортын тамирчид багш дасгалжуулагч эмч, бариач илээч, сэтгэлзүйч, хувийн тогооч гээд л бүхий л зүйлээр хангагдсан байдаг. Манайд энэ бүхнийг нэвтрүүлэх боломж хэр байна?

-Энэ бас л мөнгөтэй холбож ярих зүйл. Надад санхүү мөнгө нь байдаг бол энэ бүхнийг нэвтрүүлмээр л байна. Эмч дээр жишээ аваад ярихад бол манай тамирчид тухай бүрт нь эрүүл мэндээ үзүүлээд явдаг л даа.

Гэтэл нарийвчилсан шинжилгээ хийлгэх шаардлага тулгарахад мөнгөгүйгээсээ болоод л хийлгэж чаддаггүй. Уг нь биднийг гүйлтийн зам, шаардлагатай санхүү болон материаллаг зүйлээр нь хангаад өгвөл их өндөр амжилт гаргах бололцоотой гэж боддог.

-Анх хэдэн настайгаасаа энэхүү спортод хөл тавих болов ?

-Анх 14 настайдаа Монгол Улсын гавьяат дасгалжууагч С.Түвшинбаяр багшийн удирдлага дор хичээллэж эхэлсэн. Өөрийн гүйх хобби сонирхолоо дагаж энэ спортод орсон. Тэр цагаас хойш өдий болтол хедөлмөрлеж зүтгээд явж байна. Гүйлтэд орсон хүн хувийнхаа амьдралд цаг зав гаргахаас илүүтэй гүйлтэндээ л анхаардаг юм шүү дээ.

-Гүйлтийн спорт хөдөлмөрөөс илүүтэй биеийн чацаас хамаардаг юм шиг. Африк тивийн тамирчид урт чацтай болохоор дэлхийд ноёлоод байна уу?

-Мэдээж урт чацтай хүн илүү том алхаж, илүү хол гүйнэ. Том дугуй, жижиг дугуй хоёрын аль нь илүү зай хороох вэ гэдэггэй л адил зүйл.

-Ер нь гүйлтийн спортын хөгжил манайд ямархуу түвшинд байна вэ?

-Яг үнэнийг хэлэхэд ард иргэд гүйлтээр төдий л сайн хичээллэхгүй байна. Мэдээж хаа байсан I хорооллоос Багшийн Дээд ч юм уу хотын нэг хязгаараас нөгөө рүү гүйнэ гэдэг амаргүй.

Ялангуяа хот дотуур гүйж гүйлтээр хичээллэж байгаа хүн утаанаас болж уушигны өвчин тусах магадлал өндөр. Гэхдээ манайд цаашид гүйлтийн зам тавигдаж, энэ спортоор хичээллэгсэд нэмэгдэнэ гэдэгт итгэж байна.

Гүйлт бол хүний эрүүл байх үндэс. Хөдөлгөөний дутагдал ядаргаа зэргийг арилгах гол зүйл гэж боддог. Нэг үгээр хэлбэл хоолтой адил хүний байнгын хэрэгцээ болчихсон зүйл. Ер нь гүйх нь эрүүл мэнд төдийгүй сэтгэл санаанд ч сайн нөлөө үзүүлдэг.

А.Батнасан

Эх сурвалж: