Европын бодибилдинг, фитнесийн холбоо (EBFF)-ны вебсайтад бодибилдингийн спорт 2015 оны Европын Олимп буюу “Европын Тоглолт” (European Game)-д орохоор болсныг мэдээлжээ.
Хэдийгээр алдарт Арнольд Шварценеггерийг төрүүлсэн энэ спорт дэлхий даяар маш түгээмэл хөгжсөн боловч, Олимпын төрөлд оруулах асуудал нь шийдэгдэлгүй өнөө хүрсэн юм. Харин EBFF-ийн сайтад өгүүлснээр, энэ спорт 2015 оны “Европын Тоглолт”-д орохоор болсон нь бодибилдинг Олимпын наадмын төрөлд орох нэг нааштай алхам болжээ.
Бодибилдингийн спорт Монголд үүсээд 25 жилийг ардаа орхижээ. Монголын бодибилдинг Монголын ардчилсан хувьсгалтай нас чацуу залуу спорт. Тэгээд ч, энэ спорт манай ардчилалтай холбоотой юм. Өмнөх нийгмийн үед хөрөнгөтний спорт гэгддэг байсан бодибилдинг нь ардчилсан хувьсгалын үрээр Монголд хөгжжээ. Харин бусад улсад хэдэн арван жил хөгжсөн түүхтэй энэ спорт Монголд үүсээд ердөө 20 гаруй жил өнгөрсөн боловч, олон улсад гаргасан амжилтаараа хэдийнээ “эрийн цээнд” хүрчээ. Үүний илрэл нь бодибилдингийн тамирчин Ж.Нурланы амжилт боллоо.
Монгол Улс анх удаа бодибилдингийн дэлхийн аваргатай болов. Энэ сарын эхээр Энэтхэгийн Мумбай хотноо зохиогдсон WBPF холбооны зургаа дахь удаагийн Фитнес, бодибилдингийн дэлхийн аваргын тэмцээнээс Монголын тамирчин Ж.Нурлан +40 насны ангилалд 85 кг-ийн жинд алтан медал хүртжээ.
Түүний амжилт бидний том амжилт юм. Энэ нь нэг талаар хорь гаруй жилийн хугацаанд манай бодибилдингийн тамирчдын гаргасан дээд амжилт мэт боловч, нөгөө талаар энэ спортынхон Монгол гэдэг улсыг тив, дэлхийд сурталчлан таниулах хэмжээнд хүрч, өсч хөгжжээ. Иймээс ч Монголын Олимпын Хороо Ж.Нурланы амжилтыг үнэлж, энгэрт нь “Алтан Очир” одонгоо зүүж өгөв.
Ж.Нурлан Монголын бодибилдингийн спортын хөгжлийн түүх, илэрхийлэл болж яваа тамирчин билээ. Энэ спорт Монголд анх сууриа тавих үе буюу 1990-ээд онд 18 настай залуу хүү Нурлан бодибилдингийн ертөнцөд хөл тавьжээ. Тэрээр сайхан биетэй болдог гэж сонсоод энэ спортоор сонирхон хичээллэж эхэлсэн гэдэг. Гэвч бас тэр үүгээр хичээллээд шантарч буцмаар тийм хүнд цаг үеийг ч туулжээ.
Тэрбээр саяхан нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “Гэр орондоо хоол унд авахгүй мөртлөө тэмцээн, уураг, амин дэм авахдаа мөнгө зарцуулаад явна. Тэгж явах үедээ их ядарна. Тэгээд л “Би юу сонгоод авчихсан юм бэ. Өөрийгөө ингэж зовоох ямар шаардлага байна уу” гэж бодох үе гардаг байлаа” хэмээн энэ тухайгаа өгүүлсэн юм.
Ж.Нурлан бодибилдингийн ертөнцөд уйгагүй хичээн зүтгэснийхээ үр дүнд 2004, 2005, 2006, 2012 онд Монгол Улсын аварга болжээ. Улсад гурав дараалан түрүүлсэн бодибилдингийн тамирчин түүнээс өөр үгүй. Иймээс нэг ёсондоо тэрбээр бодибилдингээр “дархан аварга” нь юм. Мөн тэрээр Ази тивийн аваргын тэмцээний хошой хүрэл медальтай бөгөөд Азийн бодибилдингийн тамирчдын дунд нэр хүндтэй нэгэн болжээ. Харин 2014 онд Ж.Нурлан 25 жил уйгагүй хөдөлмөрлөснийхөө үр дүнд бодибилдингийн Дэлхийн аварга боллоо.
Манай бодибилдингийхэн төр засгаас халамж, дэмжлэг шаардаад байдаггүй улс. Нэг талаар, энэ нь Монголд фитнесс, бодибилдингийн спорт амжилттайгаар нийтийн биеийн тамир болж буйтай холбоотой болов уу. Монголд хамгийн олон сонирхон хичээллэдэг хүнтэй спортын нэг нь яах аргагүй бодибилдинг юм. Иймээс бодибилдингийн спортынхон чадах чинээгээрээ өөрсдийгөө болгож явна. Гэхдээ, Олимпын наадмын төрөлд багтах талаар үргэлж л яригддаг энэ спортыг төр засгаас анхаарах цаг хэдийнээ болсон гэж бодно.
Бодибилдингийн спортынхон төрөөс халамж дэмжлэг нэхэж шаардаж байгаагүй боловч, энэ удаад Ардчилсан хувьсгалтай нас чацуу энэ спортын хөгжил, амжилтыг нь төр засаг хүлээн зөвшөөрч, олон улсад Монгол Улсаа сурталчилж яваа бодибилдингийн тамирчдын нэгэн үеийг урам зоригоор урамшуулж, шагнах цаг хэдийнээ иржээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч болон төрийн холбогдох газрууд нь энэ талаар анхаарч, 25 жилийн өмнө Монголд бодибилдингийн спорт анх үүсэхээс эхлэн уйгагүй зүтгэж, тив, дэлхийд амжилт гаргаж яваа Ж.Нурланд тэр “гавъяат тамирчин”-ы цолоо өгөхөд ард олон дэмжин сайшаахаас бус, эргэлзэхгүй гэдэгт үүнийг бичигч би бүрэн итгэж байна.
Б.Цог
Сэтгэгдэл0
Нурлан ах их дайчин, уйгагүй хөдөлмөр, цуцалтгүй дасгал сургуулилтын хүчээр өнөөдрийн амжилтад хүрсэн гэж боддог. Дөнгөж спортод хөл тавиад ганц хоёр тэмцээнд амжилт гаргаад гавьяат болсон залуучуудын дэргэд Нурлан ах өөрийн 20 гаруй жилийн амьдралаа зөвхөн бодибилдингт зориулсан ахмад тамирчин, цаашид залуу тамирчдад сурсан мэдсэнээ харамгүй заах сайн дасгалжуулагч хүн. Бодибилдингийн спортоор дэлхийд Монголын нэрийг гаргасан нь нөр их хөдөлмөрийн үр дүн төдийгүй гавъяат тамирчин хүртэх гавъяатай хүн гэж үзэж байна.
www.amazon.cn bolon www.taobao.com www.alibaba.com internet delguurees baraa hudaldan avah huseltei humuust zuuchilna. Шинэ жилийн баярыг тохиолдуулан манай компани олон улсын ачаа тээврийн үйлчилгээндээ 12 сарын 1-ээс эхлэн 12 сарын 31-нийг дуустал байнгын үйлчлүүлэгч нартаа 20 %, шинэ үйлчлүүлэгч нартаа 10%-ийн хөнгөлөлт үзүүлнэ. Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Манай компани Хятадаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад үйлдвэрлэгчтэй холбоо тогтооход зуучлах, хөрөнгө оруулагч олоход туслах, бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж худалдан авахад L/C үйлчилгээ үзүүлэх, Хятадад жуулчлах болон бусад шаардлагаар явахад орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 98304871 Бээжин дэх утас 86-010-84391096
www.amazon.cn bolon www.taobao.com www.alibaba.com internet delguurees baraa hudaldan avah huseltei humuust zuuchilna. Шинэ жилийн баярыг тохиолдуулан манай компани олон улсын ачаа тээврийн үйлчилгээндээ 12 сарын 1-ээс эхлэн 12 сарын 31-нийг дуустал байнгын үйлчлүүлэгч нартаа 20 %, шинэ үйлчлүүлэгч нартаа 10%-ийн хөнгөлөлт үзүүлнэ. Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Манай компани Хятадаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад үйлдвэрлэгчтэй холбоо тогтооход зуучлах, хөрөнгө оруулагч олоход туслах, бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж худалдан авахад L/C үйлчилгээ үзүүлэх, Хятадад жуулчлах болон бусад шаардлагаар явахад орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 98304871 Бээжин дэх утас 86-010-84391096
Олон жил тогтвортой хичээллэж амжилт гаргаж байгаа ахмад тамирчин шүү.
баяр хүргэе
oke abjiltaa delgeech
ogoh bol odoo l ogson deerdee. gavyat bish umaa gehed altangadas ogchihod bolno shuu dee. 25 jil ene sportoor hicheellene gedeg mash ih tevcheer, tsag hugatsaa, horongo mongo orno. Mongoliinhoo neriig gargalaa. Toroos hair hishgee odoo ogohod bolno oo
Нурланд тэр Монголын дотоодын гуншин цолыг бол шууд огох хэрэгтэй тэртэй тэргуй Нурлан дэлхийн аврага болцон хан!Харин манай хуний гавьяаг тэмдэглэж Монгол улсаас торийн Одон "Алтан гадас" олговол энэ бол хамгийн зов цагаа Олсон шийдвэр болно!
Гавьяа байгуулсан хүн гэвэл үнэхээр энэ хүнийг л хэлэх байх. Бодибилдингийн спорт бол маш хэцүү, олон олон жилийн уйгагүй хөдөлмөр, маш хатуу тэсвэр, тэвчээр шаардсан энэ төрөлд дэлхийд түрүүлнэ гэдэг бол ховор тохиолдол. Бусад спортын төрлүүдийг доош хийж байгаа юм биш, гэхдээ манайхаас жүдогоор, боксоор, чөлөөтөөр гавьяат төрөх боломж өндөр, мөн л шаргуу хөдөлмөр, авьяас чадлаар амжилтад хүрч авдаг цол, гэхдээ бодибилдинг эдэнтэй зүйрлэх хэцүү ч, энэ хүн үнэхээр нөр их хөдөлмөрөөр энэ бүхнийг бүтээжээ. Би мөн манай марафоны Сэр-одыг нэрлэмээр байна. Марафон бол тоглоом биш, гэтэл энэ хүн олон улсын олон тэмцээнд түрүүлсэн амжилттай гэдэг бол мөн л маш ховор амжилт юм. Энэ хоёр хүнд гавьяат өгөхгүй юм бол сонин л байна. Асуудалгүй өгөх хэрэгтэй.
Нөгөө Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийн дагуу тухайн спортод Дэлхий, Олимпоос медаль авбал цалин өгдөгийн дагуу энэ хүнийг бас одоо цалинжуулах хэрэгтэй.
Olimpid ordog sportiin torloos delkhiin avarga bolvol ter shagnal, uramshuulliig ogdog.
Бодибилдинг үүсээд 25 жилийн ой болж байна. Яс юман дээр бодигоор хичээллэдэг азлуус бөх, боксоос ч олон байх шүү. Энэ хүнийг шагнавал боди спортын 25 жилийн ойгоор сайхан л зүйл болох байх.
Нээрээ, 25 жилийн ойгоорхи сайхан зүйл болох байх. Түүнээс гадна заавал боди гэлтгүй угаасаа энэ бүхэн чинь фитнес төрөлдөө орчих юм. Монголын хүүхэд залуус спортоор хичээлэх нь бага байна. Заавал тэмцээн уралдаанд оролцох зорилгоор мэрэгжлийн түвшинд яригдах спортын тухай би яриагүй байна. Ер нь бүх нийтийн спорт хөдөлгөөний асуудал монголд маш бага. Баруунд фитнес хийдэггүй залуу хүнийг гадуурхадаг, сул дорой, гажиг зожиг гэх мэт. Тиймээс залуус өөрийн эрхгүй фитнес хийцгээдэг, бүгд чийрэг сайхан харагддаг. Муу хэлүүлэхээс зайлсхийж байгаа ч юм биш, яс юман дээр фитнес бол баруунд өдөр тутмын хийх ёстой мэт зүйлийн нэг болсон байдаг. Гэтэл монголд энэ бол нойл. Нээг их бүдүүн бүдүүн, эрүүндээ гачин сахалтай залуус тун олон байна. Охидууд нь ч гэсэн ямар ч спортлог биш учраас нэг их удахгүй чавганц тал руугаа явна даа гэмээр харагддаг учраас охид ёстой сонирхолтой биш харагддаг. Иймээс, монголд бүх нийтийн фитнес дур сонирхлыг эрс нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүний нэг сайхан жижигхэн ч гэсэн сурталчилгаа нь Нурланд гавьяат өгөх явдал байж болно.
Nurland shagnal geheesee iluu ter nogoo sar bolgon ogood baidag mongoo tegeed neg bai rogoh heregtei. 20 jil zutgesnii shagnal uul n bagadna. Gehdee l manaidaa tom shagnal bolohoor ogoh heregtei.
Жинхэнэ дэлхийн аварга жүдоч Ганбатын Болдбаатар, чөлөөтийн бүсгүй Сүхээгийн Цэрэнчимэд нарт өгөөгүй байгаа гавьяатыг хуурамч аварга Нурланд өглөө юү