sonin.mn

БНХАУ-ын Шанхай хотод болсон Ази тивийн кёкүшинкай каратегийн аварга шалгаруулах тэмцээнд ЦЕГ-ын тусгай ажиллагааны газрын гурван офицер амжилттай оролцоод иржээ.

Тэмцээнд 15 орны 64 тамирчин хүч чадал, авхаалж самбаагаа сорьсноос цагдаагийн ахмад Н.Отгонбаатар мөнгө, цагдаагийн хошууч М.Баттүшиг хүрэл медаль хүртсэн байна.

Мөн тэмцээний хагас шигшээд Н.Соёлбаатар шалгарчээ. Мөнгөн медаль хүртсэн ахмад Н.Отгонбаатар энэ спортоор 2007 оноос эхэлж хичээллэсэн бөгөөд армийн гардан тулааны аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртэж байжээ.

Б.Номуун

Эх сурвалж: