sonin.mn

Дакар ралли 2015” авто машин, мотоциклийн олимпод оролцох тамирчид өчигдөр Аргентинийг зорилоо.

Нийт 25 хүнээс бүрдэх багийн бүрэлдэхүүнд Монголоос 431 дугаартай авто машины жолоочоор олон улсын хэм жээний мастер Н.Лхамаа, чиглүүлэгчээр олон улсын хэмжээний мастер Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар багтсан бол механикаар спортын мастер Б.Батболд явж байгаа юм.

Харин 355 дугаартай автомашины чиглүүлэгчээр Д.Жаргалсайхан, 413 дугаартай автомашины чиглүүлэгчээр олон улсын хэмжээний мастер Ө.Бямбацогт нар уралдана. “Дакар ралли 2015” ирэх сарын 3-17-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Б.Номуун

Эх сурвалж: