sonin.mn

МОСКВА. /BBC/. Оросын Засгийн газар Саранск болон Донын Ростов мужид хоёр цэнгэлдэх хүрээлэн барихад 36,7 тэрбум рубль гаргажээ.

Хоёр цэнгэлдэх хүрээлэнг ОХУ-д хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах 2018 он гэхэд барьж дуусах ёстой юм.

Оросын улсын нэгдсэн үйлдвэр болох “Спорт-Инжиниринг" компанийн барих цэнгэлдэх хүрээлэнгүүд 45 мянган хүний суудалтай байх аж.

Саранскийн цэнгэлдэх хүрээлэнгийн барих өртөг 16,5 тэрбум рубль болох бол Донын Ростов мужид 20,2 тэрбум рублиэр цэнгэлдэх хүрээлэн барина.

Д.Жаргал

Эх сурвалж: