sonin.mn

Токио хотын “Кокүгикан” спортын ордонд болж байгаа мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн 10 дахь өдөр 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Болгарын сүмоч Аоиямаг давснаар нэг ч уналгүйгээр башёг ганцаараа тэргүүлсээр байна.

Түүний араас 70 дахь Их аварга Харүмафүжи ес, 71 дэх их аварга Какүрюү, озэки Кисэносато нар найман даваатай удаалж байна. Монголын бөхчүүдээс 10 өдрийн дараах байдлаар:
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 9-1
Ёкозүна Какүрюү М.Ананд 8-2
Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 4-6
М-2 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 5-5
М-7 Кёкүтэнхо Н.Цэвэгням 4-6
М-9 Тамаваши Б.Мөнх-Оргил 7-3
М-12 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 7-3
M-13 Араваши Э.Дөлгөөн 6-4
M-13 Токитэнкү А.Хүчитбаатар 6-4
Жюүрёо:
Зүүний-2 Асасэкирюү Б.Дашням 2-8
Барууны 4 Таканоива А.Баасандорж 3-7
3үүний-5 Шёотэнро Д.Нямсүрэн 4-6
3үүний-9 Сэйро А.Өнөболд 4-6
3үүний-12 Азүмарюү С.Тодбилэг 5-5
3үүний-14 Сакигакэ Я.Баттүшиг 3-7 гэсэн амжилттай явна.

Тэмцээний 11 дэх өдөр макүүчий зиндаанд:

Ёкозүна Хакүхо - озэки Гоэйдо
Ёкозүна Харүмафүжи - сэкивакэ Аойяма
Ёкозүна Какүрюү - озэки Котошёогикү
Озэки Кисэносато - М-3 Аминишики
Сэкивакэ Ичиножёо - М-1 Точиношинтай тус тус барилдах юм.

Д.Өлзий

Эх сурвалж: