sonin.mn

ЛОНДОН. /ITAR-TASS/. Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ гурван гол ивээн тэтгэгч цаашид тус холбоотой хамтран ажиллахгүй байхаар шийджээ. Ийм шийдвэр гаргасан нь ФИФА-гийн ерөнхийлөгч Йозеф Блаттерын үйл ажиллагаатай санал нийлэхгүй байгаатай холбоотой гэж "Телеграф" сонинд мэдээлсэн байна.

“Castrol”, “Continental” болон “Johnson & Johnson” компанийн төлөөлөгчид “Блаттерын дэглэмтэй харилцаагаа тасалснаа” мэдэгджээ. "Sony" болон "Emirates” компани үүнээс өмнө ФИФА-тай хамтран ажиллах гэрээгээ сунгахгүйгээр шийдсэн юм. "Телеграф" сонины мэдээллээр, эдгээр таван компани ФИФА-д дөрвөн жил тутамд 1.5 тэрбум доллар хандивладаг байжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: