sonin.mn

Чөлөөт бөхийн залуучуудын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн /АШТ/ ирэх сарын 10-нд “Буянт-Ухаа” спортын ордонд эхлэнэ. Тус тэмцээн хоёрдугаар сарын 10-13-нд болох бөгөөд эхний өдөр шүүгчдийн болон техникийн зөвлөлгөөн болох юм. Харин тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 50 кг, 66 кг, эмэгтэйчүүдийн 44 кг, 55 кг, 67 кг, хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 55 кг, 74 кг, 96 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 59 кг, 72 кг, гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 60, кг 84 кг, 120 кг, эмэгтэйчүүдийн 51 кг, 63 кг жингийн аваргуудаа тодруулах юм.

Д.Өлзий

Эх сурвалж: