sonin.mn

Монголын хөлбөмбөгийн холбооны насанд хүрэгчдийн шигшээ баг 2018 онд ОХУ-д болох ДАШТ-ий эрхийн төлөөх Азийн бүсийн эхний шатны тоглолтонд оролцоно. Тоглолт ирэх гуравдугаар сарын 12, 17-нд хийхээр товлогджээ.

Үүнээс гадна манай улсын хөлбөмбөгийн нас насны шигшээ багийг 2015 онд тив, дэлхийн хэд хэдэн тэмцээний сонгон шалгаруулалт хүлээж байна. Тухайлбал, 23 хүртэлх насныхан 2016 онд Катарт болох Азийн АШТ-ий сонгон шалгаруулах тэмцээнд оролцох юм. Харин 14 хүртэлх насны /2001-2002 онд төрсөн/ шигшээ багийг дөрөвдүгээр сарын 17-30-нд БНХАУ-ын нийслэл Бээжинд болох Азийн хөлбөмбөгийн холбооны фестиваль хүлээж байна.

Эдгээр тэмцээнтэй холбогдуулан МХБХ-ноос насанд хүрэгчдийн шигшээ багийн дасгалжуулагчаар С.Пүрэвсүхийг, 23 хүртэлх насны залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар Д.Батнасанг, 14 хүртэлх насны өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагчаар Д.Нанжидыг тус тус томилжээ.

Д.Өлзий

Эх сурвалж: