sonin.mn

“Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн IV байрт орсон амжилтаараа 42 км 195 метрийн зайг 2.38.48 цагт туулж, Монгол Улсын дээд амжилтыг эвдээд зогсохгүй "Рио де Жанейро-2016" олимпийн наадамд хурдаа сорин оролцох болзлыг хангажээ.

Марафон гүйлтийн 15 дахь удаагийн Ази тивийн АШТ энэ сарын 25-нд Хонконг хотноо боллоо. Энэ тэмцээнд дасгалжуулагч Б.Төрбатын удирдлага дор эрэгтэйчүүдийн 42 км 195 метрийн зай буюу марафоны төрөлд 11 улсын тамирчидтай өрсөлдсөнөөс ОБЕГ-ын “Аврагч” спортын тамирчин Ж.Олонбаяр 2.22.49 цагийн амжилтаар хүрэл медалийн эзэн болов. Харин олимпийн их наадмын марафоны эмэгтэйчүүдийн ангилалд 2 цаг 40 минутаас дотогш амжилтыг үзүүлсэн тамирчид оролцох эрхтэй гэсэн заалт ёсоор ОУХМ Б.Мөнхзаяа 2016 оны олимпийн наадамд хурд хүчээ сорих бүрэн эрхтэй боллоо.

Д.Өлзий

Эх сурвалж: