sonin.mn
Олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн Европын цуврал тэмцээн Германы Дюссельдорф хотноо бямба гарагт манай жүдочдоос гурван хүрэл медальтан төрлөө.
Тус тэмцээнд 83 орны 740 гаруй жүдоч оролцож байна. Дюссельдорфын “Гран при” тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, Д.Баттулга нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа хүчээ сорьж байгаа юм. Эхний өдрийн тэмцээнээс эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48, 57 кг-д М.Уранцэцэг, Д.Сумъяа нар мөнгөн медаль хүртсэн байна.
 
Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан гавьяат тамирчин М.Уранцэцэг алтан медалийн төлөөх барилдаанаа олимп, ДАШТ-ий медальт, Бельгийн бөх Чарлин Сниктэй хийж, торгуулиар хожигдсоноор манай бөх Дюссельдорфын “Гран при” тэмцээнээс хоёр жил дараалан мөнгөн медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Д.Сумъяа шигшээ барилдаанд дэлхийн аварга Бразилын Рафаэль Силвад ялагджээ. Эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Д.Төмөрхүлэг шигшээ барилдаанд 2014 оны ДАШТ-ий V байрын шагналт Японы бөх Такачид ялагдсан байна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг, 90 кг, эмэгтэйчүүдийн 63 кг, 70 кг жингийн барилдаан болно.
 
Д.Өлзий
Эх сурвалж: