sonin.mn


Таэквондогийн насанд хүрэгчдийн 22 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ спортын төв ордонд энэ сарын 24-25-нд болж шилдгүүдээ тодруулав.

Тус тэмцээнд хот, хөдөөгийн 26 байгууллагын 190 тамирчин эрэгтэйчүүдийн найм, эмэгтэйчүүдийн зургаан жинд ур чадвараа сорьсон юм. Олимпийн таэквондогийн улсын 2015 оны аварга шалгаруулах тэмцээнийг БНСУ-д үйлдвэрлэсэн “Ай кросс” компанийн цээж, толгойн хамгаалах хэрэгслэлийг ашиглажээ. Багийн дүнгээр “Алдар” спорт хороо 69 оноогоор илүүрхэж тэргүүн байрын эзэд болж, ҮБТДС 58, Орхон аймаг 50 оноогоор удааллаа. Тэмцээний шилдэг шүүгчээр О.Хос-Эрдэнэ, дасгалжуулагчаар Г.Анхбаяр, Б.Насанбаяр (эрэгтэй), Г.ОюунЭрдэнэ (эмэгтэй) нар шалгарлаа.

Дашрамд дурдахад, Манай шигшээ багийн тамирчид энэ сарын 27-30-нд Филиппин улсын Манила хотноо болох олон улсын тэмцээнд оролцоно. Мөн ирэх сарын 27-нд Улаанбаатар хотноо оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн болно.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг