sonin.mn
Олон улсын жүдо бөхийн холбоо(IJF) тус спортын сонирхогчдын дунд онлайнаар 2014 оны шилдэг жүдочдыг шалгаруулах санал асуулгыг явуулахад Монголын жүдоч дэлхийн аварга М.Уранцэцэг тэргүүлж шилдэг эмэгтэй жүдочоор шалгарсан байна.
 
Уг асуулгад манай улсаас дэлхийн аварга М.Уранцэцэгээс гадна өнгөрсөн жилийн дэлхийн аварга Г.Болдбаатар болон багийн ДАШТ-ий дэд аваргаар тодорсон Монголын эмэгтэй баг тамирчдын нэрс дэвшсэн юм. Энэхүү санал асуулгад 519 мянган спорт сонирхогч оролцсоноос М.Уранцэцэг шилдэг гурван эмэгтэй тамирчны хоёрдугаар бичигдсэн бол манай эмэгтэй жүдочдын баг нь дэлхийн шилдэг багуудаас эхний гуравт шалгарлаа. Олон улсын жүдо бөхийн холбооноос шалгарсан тамирчдад тусгай гэрчилгээ, шагнал олгох юм. Жүдо бөхийн дэлхийн шилдгүүдийг танилцуулж байна.
 
 Шилдэг эрэгтэй жүдоч
 
1. Варлам Липартелиани (Гүрж)
2. Тедди Ринер (Франц)
3. Кристьян Тот (Унгар)
 
Шилдэг эмэгтэй жүдоч
 
1. Ярден Жерби (Израиль)
2. Мөнхбатын Уранцэцэг (Монгол)
3. Майлинда Келменди (Косово)
 
Шилдэг залуу жүдоч
 
1. Амандине Бушар (Франц)
2. Кристиан Тот (Унгар)
3. Ами Кондо (Япон)
 
Шилдэг баг
 
1. Гүржийн эрэгтэй шигшээ баг
2. Францын эмэгтэй шигшээ баг
3. Монголын эмэгтэй шигшээ баг
 
Шилдэг тэмцээн
 
1. Парисын Их дуулга тэмцээн
2. Челябинскийн ДАШТ
3. Токиогийн Их дуулга тэмцээн
 
Д.Өлзий
Эх сурвалж: