sonin.mn
Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд анхны тулаанаа өнөөдөр хийх бөгөөд тулааныг шууд үзэх боломжтой. Тэрбээр АНУ-ын Онтарио хотын “Citizens Business Bank Arena” хэмээх 11 мянган хүний суудалтай ордонд тоглох юм. Тулаан Улаанбаатарын цагаар өнөөдөр 18.00 цагаас эхлэх бөгөөд тоглолтыг http://www.stream2watch.me/tv/us/spike-tv-live-stream-ээр шууд дамжуулан хүлээн авч үзэх боломжтой юм.
 
Төгсцогт мэргэжлийн боксын дасгалжуулагч Жо Гуссений удирдлага дор Лос Анжелес хотноо бэлтгэлээ хийж байгаа.
 
Түүний өрсөлдөгч нь 30 настай Габриел Брэкстон хэмээх тамирчин бөгөөд Брэкстон нь мэргэжлийн боксын рингэд 10 удаа тулалдаж 2 ялалт байгуулж 8 удаа ялагджээ. Тэдний  тулааны дараа мэргэжлийн боксын шилдгүүд болох Берто-Лопес, Портер-Гарсиа нар халз тулалдана.
 
Д.Өлзий
Эх сурвалж: