sonin.mn
Монголын Волейболын залуучуудын холбоо, Монголын залуучуудын холбооноос энэ сарыг спортлог сар болгон зарлаж "Медальд хүрэх зам” төслийн хүрээнд "А", "Б”, "С” зэрэглэлийн волөйболын тэмцээнийг гурав дах жилдээ зохион байгуулахад бэлэн болжээ. Тэмцээн жилд дөрөв, улиралд нэг удаа болдгоороо онцлогтой юм.
 
Энэ удаагийн  "С" зэрэглэлийн тэмцээн энэ сарын 21,22-нд баруун бүсийн аварга, 28,29-нд зүүн бүсийн аварга шалгаруулан, ирэх сарын 4-нд хагас шигшээ тоглолт, 5-нд Финалын тоглолтууд үргэлжлэн болох аж. Тэмцээнд 16-аас дээш насны сонирхогчид болон 35-40 насны спортын мастер цолтой хоёр тамирчин, 40-өөс дээш насны волейбол сонирхогчид оролцох боломжтой аж.
 
Б.Номуун
Эх сурвалж: