sonin.mn
Мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн найм дахь өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал Тойоношиматай барилдаж  найм давснаар тэмцээнийг ганцаараа тэргүүлж эхэллээ. Эхний долоон өдрийн барилдаанд нэг ч уналгүй барилдаад байсан сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки Кисэносатотай барилдаж, ялагдсанаар нэг унаатай болов. Мөн эхний долоон өдөр ялагдалгүй явсан ахмад бөх Аминишики өрсөлдөгч Ёшиказед ялагдсанаар долоон даваа, нэг унаатай боллоо. 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж гүрж сумоч Точиношинтой барилдаж унаснаар  зургаан даваа, хоёр унаатай болов. Харин Точиношин анхны кинбоши шагнал /Их аваргыг давсан бөхөд олгодог шагнал/ хүртлээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: