sonin.mn
Монгол үндэсний бөхөд допинг гэж хэрэгтэй юм уу, үгүй юу мэдэхгүй. Нэг л эргэлзээтэй асуудал юм. Улс орон дотроо болдог үндэсний наадамд допингийн шинжилгээ амх нь заавал биш байж болно. Японы сүмо, Солонгосын Шырым зэрэгт байдаггүй л юм гэсэн. Тиймээс монгол туургатны гэх олон улсын чанартай тэмцээнд л юу юм гэхээс “гэр бүл” дотроо болдог наадамд допинг гэж хийрхэхээ болимоор юм. Харин допинг хэрэглэхийн хор холбогдлыг л өргөн сурталчилдаг баймаар даа.
 
Сар Шинийн зэрэг томоохон барилдаанд шинжилгээ гэдэггүй зөвхөн наадмаар шинжилгээ энэ тэр гэдэг нь өрөөсгөл байна. Наадмыг цол олгодог учир допинг Хамаатай гэдэг байх. Тийм гэж бодъя. Гэтэл түүнээс үүдсэн элдэв маргаан их. Бөхчүүд допингийн шинжилгээнд уналаа гэх. Авдаг арга хэмжээ нь алаг цоогхон. Зарим нь ямар ч арга хэмжээнд ордоггүй дархлаатай юм шиг. 
 
Арслан Х.Мөнхбаатар, начин Б.Сугаржаргал нар допинг хэрэглэлээ л гэсэн. Гэтэл арсланд чимгийг нь, начинд Цолыг нь үлдээж ердөө зургаахан сар барилдах эрхийг нь Хасах төдий өнгөрсөн. Х.Мөнхбаатарт унасан 2-3 хүн цол нэмсэн. Гэтэл өнгөрсөн жилийн наадмаар хоёр начин цолоо хураалгалаа. Хууль, дүрэм иргэдэд тэгш үйлчлэх зарчим хаачсан бэ. Энд хариулт эрвэл улсын баяр наадмын хорооны дарга өөр хүн болсон гэж хэлэх биз. Засаг тогтворгүйтэй холбоотой болж таарав.
 
Бас нэг ээдрээтэй асуудал Н.Адъяабат, Б.Суманчулуун нарт унасан дархан аварга Г.Өсөхбаяр, гарьд Ж.Бат-Эрдэнэ нарт чимэг нэмэх тухай яриа бий. Тэд чинь зориудаар бууж өгсөн шүү дээ. Хэрэв тэдэнд цол, чимэг нэмэх юм бол ёстой шударга биш юм болно шүү дээ. МҮБХ-ныхон үндэсний бөхийн дүрэмд тийм заалтгай гэж зөрүүдэлж магадгүй л байх. Хуучирсан хувцас шиг болсон дүрмээ өөрчлөөч гэж л хэлмээр байна.
 
Хан-Уул дуургийн иргэн М.Лувсан-Иш