sonin.mn
Монгол Улсын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчид хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Санкт –Петербург хотноо болсон чөлөөт бөхөөр дэлхийд тэр­­гүүлэгч найман орны дундах “Дэлхийн цом”ын тэмцээнд өр­сөлдөж хүрэл цомын эзэд болсон. Уг тэмцээнд өрсөлдсөн шигшээ баг тамир­чид Олимп сур­­­­гуулийн охи­дын академид бэл­­тгэлд гараад байгаа. Тэгвэл шигшээ баг тамирчидтай хамтарсан бэлт­­гэл хийхээр Казахстан, Беларус, Польш улсын нэг­­дүгээр шигшээ багийн тамир­чид иржээ. Тэд 14 хоногийн тург манай улсад байна. Ингэхдээ олон улсын А зэрэглэлийн Mongolia open 2015 олон улсын тэмцээнд өрсөлдөх юм. Дашрамд сонирхуулахад энэ жилийн тэмцээнд эмэгтэй 11 орны шигшээ баг тамирчид өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлжээ. 
 
Эх сурвалж: