sonin.mn
Харү башёгийн арав дахь өдөр буюу мягмар гарагт Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки Котошёогикүг давж, ес дэх даваагаа авч 69 дэх Их аваргын араас нэхэж явна. Тэрбээр озэки Кисэносатод ялагдсан юм. Харү башёг 10 өдрийн дараах байдлаар нэг ч унаагүй байгаа Ёкозүна Хакүхо М.Даваажаргал (10-0) тэргүүлсээр байна. 10 дахь өдрийн барилдаанд озэки Кисэносато, Гоэйдо нар оноолт таарчээ. Энэхүү барилдаанд Кисэносато давж, 50 хувийн амжилтаа үзүүлэхэд нэг даваа үлджээ. Харин озэки Гоэйдо зургаан даваа, дөрвөн унаатайгаар башёг үргэлжлүүлж байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: