sonin.mn

Монголын дартсчид БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болж өнгөрсөн ''The 4th Jingdu Darts Tournament'' тэмцээнээс Монгол Улсын хошой аварга Х.Одхүү эрэгтэй ганцаарчилсан төрөлд тэргүүн байр эзэлсэн байна.

Түүний энэхүү аваргын цом нь дартсын эрэгтэй насанд хүрэгчдийн хувьд эх орондоо авчирсан манай тамирчдын анхны цом гэдгээрээ онцлогтой юм. Бээжингийн тэмцээнээс тамирчин М.Эрдэнэ 9-16-р байрт, Г.Бат-Өлзий 33-64-р байрт орсон байна. Харин эмэгтэй ганцаарчилсан төрөлд монгол улсын гурван удаагийн аварга Д.Эрдэнэчимэг 5-8-р байрт шалгарсан бол өсвөр насны төрөлд тамирчин М.Мөнх-Эрдэнэ тэргүүлж аваргын цом хүртжээ.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг