sonin.mn
 
 
Монголын залуучуудын шигшээ баг баасан гарагт БНХАУ-ын шигшээ багтай тоглож, 0:5 онооны харьцаагаар хожигдсон байна.
Монголын залуучуудын шигшээ багийн ахлагчаар МХБХ-ны дэд ерөнхийлөгч, ОУХМ Б.Буман-Учрал, ахлах дасгалжуулагчаар “Эрчим” клубын дасгалжуулагч, спортын мастер Д.Батнасан, туслах дасгалжуулагчаар мөн клубын тоглогч З.Баттулга, хаалгачийн дасгалжуулагчаар спортын мастер Ш.Баянжаргал нар ажиллаж байгаа юм.
 
Шигшээ багийн бүрэлдэхүүнд: Хаалгачаар Б.Мөнхболд (Сэлэнгэпресс), Т.Төрболд (Шинэ Монгол), Ж.Сайханжаргал (Дархан-Уул аймаг), Хамгаалагчаар Г.Төгөлдөр, В.Тэмүүжин, П.Буянхишиг ("Эрчим"), Д.Мөнхдөл, Ц.Мөнгөншагай ("Хоромхон"), Э.Мөнх-Эрдэнэ (ФС Улаанбаатар), Б.Баянмөнх ("Хангарьд"), Хагас хамгаалагчаар М.Төгөлдөр, Б.Төгсбилэг, Ж.Сүндорж, Т.Мөнхбаясах("Эрчим"), А.Улсболд, О.Оюунбаатар ("Хоромхон"), Э.Пүрэвдорж (Улаанбаатар их сургууль), О.Мөнхбат (ФС Улаанбаатар), Г.Гандэлгэр (Blanc Elf Wels), Довтлогчоор С.Гал-Эрдэнэ, А.Цолмон ("Эрчим"), С.Ганхуяг (Хангарьд), М.Батхишиг (Улаанбаатар их сургууль) нар тоглож байна.
 
Ирэх онд Катарт болох 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалт эхлээд байгаа бөгөөд Ази тивийн 43 улсын шигшээ баг урьдчилсан шатанд 10 хэсэгт хуваагдсан. Манай улс “J” хэсэгт багтсан юм. Энэ хэсэгт Монгол, БНХАУ, Лаос, Сингапур улсын багууд багтжээ. Монгол, БНХАУ-ын багийн тоглолт Лаос улсын Вьентьян хотын KM16 цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Уг тоглолтын шүүгчээр Кувейтийн Али Шабан ажилласан юм. Монголын баг, БНХАУ-ын багт 0:5-аар хожигдсон бол урьд шөнө Лаос-Сингапур улсын тоглолт болсон. Манай шигшээ хоёр хоногийн дараа буюу энэ сарын 29-нд Лаостой, 31-нд Сингапурын багтай тус тус тоглох юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг