sonin.mn
 
 
Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид "Рио де Жанейро-2016" олимпийн наадмын эрхийн оноо цуглуулах Туркийн Гран при  тэмцээнээс нэг мөнгө, хос хүрэл медаль хүртлээ.
Эхний өдрийн тэмцээнд манай баг тамирчид мөнгө, хүрэл медаль хүртсэн бөгөөд тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -70 кг-д барилдсан Ц.Наранжаргал хүрэл медалийн эзэн болов. Мөн эрэгтэйчүүдийн 81 кг-д хүч үзсэн О.Ууганбаатар шагналт тавдугаар байрт шалгарсан байна. Өнөөдрийн байдлаар манай улсын тамирчид 1 мөнгө, 2 хүрэл, шагналт тавдугаар байрны шагнал 2, харин гурван тамирчин долдугаар байрт шалгарсан амжилтаар багийн дүнгээр 13 дугаар байрт бичигджээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг