sonin.mn
 
Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш ирэх сарын 6-нд Эверестэд авирахаар болсон. Тэрбээр энэ удаа гавьяат тамирчин, ахмад уулчин Т.Гvррагчаагийн хамт авирах ажээ. 
Б.Цэвээндаш өмнө нь 2012 онд Эверест рvv урд талаас нь 8848 метрийн өндөр, Жомолунгмад амжилттай авирсан туршлагатай. Тиймээс энэ удаа хойд талаас нь авирч Эверестийн оргилд хоёр дахь удаагаа эх орныхоо төрийн далбааг ахин мандуулахаар төлөвлөөд байна. 
 
-Та өмнө нь 2012 онд Эверест рvv урдаас нь авирч байсан. Энэ удаа яагаад дахин авирахыг хvссэн юм бэ. Тэр тусмаа хойноос нь? 
 
-Эверестэд авирна гэдэг мэдээж маш эрсдэлтэй алхам. Авирахын тулд тухайн хvн их хvч хөдөлмөр, хөрөнгө мөнгө, цаг заваа зарцуулдаг.Урьд нь Балба талаас авиралт хийж байсан. Энэ удаа надад уулын спортын ОУХМ, гавьяат тамирчин, Т.Гvррагчаа ах маань надад хамт явах саналаа оны өмнө тавьсан юм. Би л чимээгvй байсаар байгаад саяхан л явах тухайгаа шийдсэн. Т.Гvррагчаа ах маань одоо 73 настай хvн шvv дээ. 
 
-Хэдий танд санал тавьсан, турш­лагатай уул­чин хэдий ч ахмад хvний хувьд Т.Гvррагчаа гуай өндрийн өөрчлөлтөд ороод, авиралтаа зогсоовол та ганцаараа vргэлжлvvлэх vv?
 
-Энэ бол мэдээж. Уул бол зөвхөн өөрөө өөртөө л найдахыг шаарддаг. Тvvн шиг гавьяат Гvррагчаа ч надад найдах хэрэггvй. Тэгээд ч тэр өндөр ууланд бусдыг чирч гарна гэж байхгvй шvv дээ. Тийм учраас уулчин хvнд гай болохгvй, зөвхөн өөртөө гэсэн бичигдээгvй хууль байдаг. Vvгээрээ уулын спорт хатуу. 
 
-Өмнө нь мөрөөдлөө биелvvлэхээр Эверес­тэд гарсан гэдэг. Харин энэ удаа? 
 
-Эверестийн бодит амьд­ралыг харуулсан баримтат кино, нэвтрvvлэг хийх, фото зургийн vзэсгэлэн гаргахаар төлөвлөөд байгаа. Урьд нь 2012 онд явах vедээ хоёр сарын хугацаанд өдрийн тэмдэглэл хөтөлж байсан. Одоо ч гэсэн тэмдэглэлээ хөтөлнө. Эдгээрийгээ нийлvvлээд Эверестэд авирсан хvмvvс, ахмад уулчид, монголчуудынхаа сэтгэгдлийг оруулаад ном хийх сонирхолтой байгаа. 
 
-Урд, хойноос нь авирахад ял­­гаа хэр вэ? 
 
-Урдаас нь авирахад цас, мөсөн ангал олонтой, цасан нуранги ихтэй учраас осол ихтэй. Ер нь аливаа уулын хойд тал маш хvчтэй салхитай, хад асга, хадан хана ихтэйгээрээ ялгаатай байдаг. 
 
-Ингэж хоёр талаас нь авирсан тохиолдол хэр олон байдаг юм бол?
 
-Энэ талаар судалж байгаагvй болохоор сайн мэдэхгvй юм. Гэхдээ би энэ удаа авираад ирвэл МУГТ Г.Өсөхбаярын амжилтад хvрэх юм болов уу гэж бодож байгаа шvv. 
 
-Ууланд авирахад маш их зардал ордог гэдэг. Юунд зарцуулагддаг юм бол?
 
-Дээд зэрэглэлийн vйлчилгээ аваад явъя гэвэл 57 мянган ам.доллар төлдөг. Гэхдээ миний авч байгаа vйлчилгээний зардал бол хамгийн хямд буюу 36 мянган ам.доллар. Эверестэд авирах хураамж нь 24 мянган ам.доллар байдаг. Мэдээж тvvн дээр унаа, онгоцны зардал, шерпа, өндрийн тогооч, намын тогооч нартаа өгөх гарын мөнгө нэмэгдэнэ. Мөн тусгагдаагvй зарим зардлаас гадна уулын хувцас хэрэглэл худалдаж авна. Уулын хувцас дандаа 1000-аас дээш долларын vнэтэй байдаг. 2012 онд би ихэнх зардлаа өөрийн хvч хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө дааж явсан. Байгууллагын сvр сvлд тугандаа байдаг. 
Тиймээс аж ахуйн нэгжvvдийг дэлхийн ноён оргилд тугаа мандуулахын тулд надтай хамтарч ажиллаач ээ гэж хvсч байна. Миний хувьд авиралт, хийх кино, vзэсгэлэн, номоороо бусадтай хамтран ажиллахад бэлэн байгаа. 
 
-Хамгийн хямд нь 36 мянган ам.доллар гэж байна. Ямар vйлчилгээ багтах вэ? 
 
-Авиралт хийхэд маш олон хvний хөдөлмөр шингэж, маш олон тээврийн хэрэгсэл, унаа шаардагддаг. Биднийг хvлээж авах Эверестийн бааз бий. Тэнд маш их хэмжээний олон тонн ачаа байдаг. Мэдээж дээшээ онгоц, машин явахгvй. Зөвхөн сарлагт ачаагаа тээвэрлэдэг. Vндсэндээ 100-гаад сарлаг авч явдаг юм билээ. Мөн бидний хоол, ундыг хийдэг мэргэжлийн бэлтгэгдсэн тогооч нар бий. Өндөрт дасан зохицох чадвартай хvмvvс бидэнд vйлчилдэг учраас өндрийн тогооч гэдэг юм. Ер нь Эверестэд авирна гэдэг олон хvнээс шалтгаалдаг гэдгийг онцолмоор байна. 
 
-Авиралт, дайралт хийсэн уулчид яг Эверестийн оргилд гарсан нь харьцангуй цөөхөн байдаг. Таныг явж байх vед хэчнээн уулчин оргил дээр гарч байсан бэ?
 
-2012 оны тавдугаар сарын 19-ний тэр өдөр Балбын аялал жуулчлалын мэдээгээр 640 уулчин авирсан байдаг. Тэдний дөнгөж 140 нь Эверестийн оргилд гарсан. Бусад нь авирч чадалгvй буцсан гэдэг. Хэдийгээр маш харамсалтай боловч нэг талаар зөв шийдвэр л дээ. 
 
Миний хувьд сэтгэлзvйгээ их бэлдсэн учраас надад буцна гэсэн бодол огт байгаагvй. Гэхдээ тэр бол маш эрсдэлтэй тэнэг алхам байсан. Их ядарч сульдаад зvтгэсээр байж оргил дээр гарсан ч буцаад буух vедээ энддэг тохиолдол их бий. Тэр өдөр гэхэд л бидэнтэй хамт авирч байсан хvмvvсээс 11 хvн нас барсан. Хөл гараа хөлдөөгөөгvй, нvvрээ хайруулаагvй хvн гэж байхгvй. Миний хамрын vзvvр ч хөлдсөн. Одоо хvйтэнд салхи авахаар улаачихдаг. Бас нvд нь сохорсон хvмvvс байсан. 
 
-Мэдээж Эверестэд хоёр дахиа гарах гэж байгаа хvний хувьд Монголынхоо уулсад авиралтуудыг багагvй хийсэн байх?
 
-Би чинь уулын спортын салбарын хаалгыг тогшилгvйгээр ороод ирчихсэн хvн шvv дээ. Шууд л Эверест рvv авирсан. Тийм ч учраас би өнөөдрийг хvртэл ахмад уулчдаасаа суралцаад, зөвлөгөөг нь дагаад явдаг. Тэднийгээ их хvндэлнэ. Юуг нь нуух вэ, өнөөдрийг хvртэл би гарч vзээгvй уул зөндөө бий. Алтай Таван Богд, Сутай Хайрхан, Асралт Хайрхан, Бурхан Халдун гээд эхнээс нь гарч л байна даа. 
 
-Та “Эрvvл Монгол” клубыг байгуулсан байх аа?
 
-Би 2013 онд монгол­чуудынхаа эрvvл мэндийн төлөө “Эрvvл Монгол” хайкинг клуб байгуулсан. 
Монгол хvний эрvvл мэндэд хөрөнгө оруулахаар зvтгэж явна даа. Хvн ууланд авираад, оргил дээр гарахаараа зорилгоо биелvvлээд, хамгийн агуу байдаг юм байна. Хvн болгон зорилготой мөрөөдөлтэй байдаг. Тэр зорилгоо биелvvлнэ гэдэг хvнд асар их сэтгэлийн тэнхээ, эрч хvч өгдөг юм билээ. Хvн ууланд авирахаар таван мэдрэхvй ажиллаж байдаг. Дээр нь цусан дахь хvчилтөрөгч нэмэгддэг. Өндөр ууланд авирахаар хvний цусан дахь улаан эс нэмэгддэг гэх мэт маш их давуу талтай. Хvний бvх л булчин ажилладаг. Эмэгтэй хvнийг их гоё тураадаг. Ууланд явснаар дархлаа сайжирна, ханиад хvрэхгvй, стресс тайлагдана. Долоо хоногийн нэг өдрийг заавал өөртөө зарцуулдаг байх хэрэгтэй. 
 
Эх сурвалж: Өглөөний сонин