sonin.mn
 
 
“Найрсаг-Улаанбаатар" хөтөлбөрийн нэгдсэн төлөвлөгөөнд багтсан "Улаанбаатар-Марафон-2015" олон улсын гүйлтийн тэмцээний онлайн бүртгэл дөрөвдүгээр сарын 1-нд буюу өнөөдөр албан ёсоор эхэллээ.
Уг тэмцээний онлайн бүртгэлд www.ub-marathon.ub.gov.mn цахим сайтаар дамжуулан бүртгүүлэх юм. "Улаанбаатар-Марафон-2015" олон улсын гүйлтийн тэмцээн ирэх тавдугаар сарын 23-ны бямба гарагт Чингис хааны нэрэмжит талбайд гараа, бариа нь болно. Тэмцээнд оролцогчдын бүртгэлд хувь хүн, гэр бүл, байгууллагаараа хамрагдах бөгөөд бүртгэлийн төлбөрөө төлж, энгэрийн дугаар авсан бүх оролцогчид азын сугалаанд оролцох боломжтой юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж "Монцамэ" агентлаг