sonin.mn
 
 
 
 
Монгол Улсад сагсан бөмбөгийн спорт vvсч хөгжөөд 50 жилийн нvvр vзэж байна. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс эхлээд сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн хvртлээ өргөжин дэвжсээр байгаа уг спортоор хичээллэгсэд, vзэгчдийн тоо ч нvдэн дээр нэмэгдсээр байгаа. Энэхvv спортын баг, тамирчдын статистик vзvvлэлтийг 1991 оноос эхэлж хөтөлж иржээ. Vvнийг анхлан нэвтрvvлсэн Монголын сагсан бөмбөгийн холбооны шvvгч нарын зөвлөлийн дарга, улсын шvvгч Ж.Буянтогтохтой ярилцлаа.
 
-Баг, тамирчид өөрсдийн тоглолтын оноо, шидэлтийн хувь болоод алдаа дутагдлаа нягтлах арга нь статистик vзvvлэлт. Vvнийг сагсан бөмбөгийн спортод нэвтрvvлж эхэлсэн цагаас хойш 20 жил өнгөрсөн байна?
 
-Тийм ээ. Миний хувьд 1988 онд Биеийн тамирын дээд сургуулийг төгсөөд, багш дасгалжуулагчийн ажил хийж эхэлсэн. Тухайн vед сагсан бөмбөгийн талаар судалгаа хийх шаардлагатай юм байна гэдгийг мэдэрсэн. Тэгээд ОХУ-д хэвлэгдсэн ном зохиолыг судалж vзээд томъёоны аргыг нь хэрэглэж судалгаа хийж эхэлсэн дээ.
 
-Хамгийн анх ямар тэмцээн дээр туршсан бэ. Ганцаараа хөтөлж байсан болохоор нэлээд ачаалалтай ажилладаг байжээ дээ?
 
-1991 онд БНМАУ-ын насанд хvрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан. Хамгийн анх энэ тэмцээнээс л нэвтэрч эхэлсэн дээ. Тэр vед Биеийн тамирын дээд сургуулийн дэргэдэх анхны багш дасгалжуулагчийн анги нээгдэж байлаа. Оюутнуудад хэрэгтэй гэж vзээд тэднийг энэ ажилдаа дайчилсан. 
 
-Тэр vед 17 багийн 151 тамирчин 42 тоглолт хийж байсан гэдэг. Ямар, ямар vзvvлэлтээр дvнг гаргаж байв?
 
-Гурав болон хоёр онооны, торгуулийн шидэлт, хурдан довтолгоо, оновчтой дамжуулалт, дамжуулалтыг таслах, өөрийн ба эсрэг багийн самбараас бөмбөг авах зэргийг оруулж байсан юм. Энэ ажилд Биеийн тамирын дээд сургуулийн оюутан Д.Даваажаргал, Д.Эрдэнэбаатар, М.Одгэрэл нар маш сайн тусалж ажилласан. Тэр vед алдаа гаргачих вий гэж их хичээсэн. Одоо бодоход сэтгэлд хvртэл ажиллаж чадсан байгаа юм.
 
-Энэ тоон vзvvлэлтийг нэвтрvvлж эхэлсэн нь маш vр дvнтэй хэрэг л дээ. Гэхдээ ОХУ манайхаас сvvлд хөтөлж эхэлсэн гэдэг юм билээ. Энэ vнэн vv?
 
-Тэгэлгvй яах вэ. Манайхаас яг жилийн дараа ОХУ тоглолтынхоо статистикийг хөтөлж эхэлсэн байдаг юм. ОХУ-ыг сагсан бөмбөгөөр агуу их тvvхтэй гэдгийг дэлхий нийт мэднэ. Тиймээс ОХУ-аас нэг алхмаар тvрvvлсэндээ бахархаж явдаг шvv. 
 
-Тэр vед бvх зvйл одоогийнх шиг нээлттэй байгаагvй. Улсын аварга шалгаруулах тэмцээнд энэ системийг хэрхэн нэвтрvvлж байв даа? 
 
-Тус тэмцээний техникийн зөвлөлгөөн болсон юм. Би дотроо тэмцээний vеэр хэрэггvй зvйл гэх юм болов уу гэж бодож байсан л даа. Гэтэл зохион байгуулагчид нь их уриалгахан зөвшөөрсөн. Тэгж л эрхээ авч оюутнуудаа ажиллуулж байлаа шvv дээ. 
 
-Энэ vзvvлэлтийг гаргаснаар сагсан бөмбөгийн спорт хөгжих нэгэн суурь vндэс нь болж өгсөн гэдэг юм билээ?
 
-Техник, тактикийн судалгаа гаргаснаар Европ, Азийн сагсан бөмбөгийн хөгжлийн vзvvлэлттэй харьцуулах боломж бvрдсэн юм. Нэг vгээр хэлбэл, алс ирээдvйг харсан нэг суурь судалгаа болж өгсөн. 
 
-Тоглогчийн хувьд ямар ач тустай юм бол?
 
-Өөрийнхөө тоглолтын статистикийг хараад биеэ дааж хувийн бэлтгэлээ ямар байлгах вэ. Миний тоглолтын техник юугаар илvv, дутуу байна вэ гэдгээ харж тунгаах нэг өнцөг нь болдог юм. 
 
-Тэгвэл дасгал­жуулагчийн хувьд?
 
-Тоглолтын дараа маш хэрэгтэй зvйл нь статистик. Тухайн тамирчдын статистик vзvvлэлтийг харж би энэ тамирчинд ямар дасгал, хөдөлгөөн хийлгэх вэ. Аль эсвэл бид юун дээр алдаж хожигдол хvлээсэн, яавал эсрэг багийг хожих вэ гэсэн тактик боловсруулах маш vр дvнтэй арга л даа. Хожсон ч, хожигдсон ч бай маш зөв дvгнэлт хийх арга юм. 20 жилийн хугацаанд гарсан vзvvлэлтvvд сагсан бөмбөгийн холбооны ажилд ч гэсэн их vр дvнгээ өгсөн гэж боддог. 
 
-Ингэхэд 20 жилийн хугацаанд хийсэн vзvvлэл­тvvдээ хооронд нь харьцуулах боломж байдаг уу. Жишээ нь, 1991 оныхоос одоо vеийн тамирчдын тоглолт хэдэн хувиар илvv байна вэ гэдэг ч юм уу?
 
-Тэгж харьцуулах боломжгvй л дээ. 1991 онд улсын аварга шалгаруулах тэмцээн сонирхогчдын лигийн дvрмээр зохион байгуулагдаж байсан. Жишээ нь, хоёр vе 20 минутаар гэдэг ч юм уу. Гэтэл одоо дөрвөн vе 10 минутаар тоглож байна. Тэгэхээр тухайн оныхыг одоогийн тамирчид, багийн vзvvлэлттэй харьцуулах боломжгvй л дээ. 
 
-Монгол Улсад сагсан бөмбөгийн дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн хамгийн анх 1994 онд зохион байгуулагдсан. Тэр vед NBA-гийн дvрмийг нэвтрvvлсэн байдаг. Ядаж дээд лиг анхлан зохион байгуулагдсан тэр vетэй харьцуулж болохгvй гэж vv?
 
-Болохгvй. Яагаад гэхээр 1994 оны хамгийн анхны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд багууд 12 минутаар дөрвөн vе тоглож байсан. Харин одоо бол дөвөн vе 10 минут тоглож байна. Тэгэхээр 48 минут тоглосон тамирчныг, 40 минут тоглосон хvнтэй харьцуулж болохгvй биз дээ. Тэр vед тэмцээн нэг сар болдог байсан бол одоо тамирчид хагас жил тоглож байна шvv дээ. 
 
-Тэгвэл 2001 оноос хойшхи статис­тик­ийг харь­цуулж болох нь ээ?
 
-Тийм ээ. 2001 оноос өмнө тэмцээнээ NBA-гийн дvрмээр зохион байгуулдаг байсан. Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд 2001 онд элссэн. Тvvнээс хойш шинэ дvрмээр зохион байгуулаад нэлээн хэдэн жил болсон байна. Тэгэхээр харьцуулж болно. 
 
-Та механик аргаар нэвт­­рvvлж эхэлсэн гэсэн. Хэдэн оны лигийн тэмцээнээс компьютерийн аргад шилжсэн юм бэ?
 
-Олон жил мөрөөдөж байж 2006 оны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш шилжсэн юм. Автомат программд шилжээд таван жил болжээ. 
 
-1991 оны баг тамирчдын статис­­тик vзvvлэл­тийг хvмvvс төдийлэн сайн мэддэггvй, ойшоодоггvй ч байсан байх. Гэтэл одоо дасгалжуулагч тамирчдаас эхлээд vзэгчид хvртэл та нараас vзvvлэлт нэхдэг болж?
 
-Тийм шvv. Энэ бас хөгжил л юм даа. Vзэгчид тамирчдаас илvv дэмждэг багийнхаа статистик vзvvлэлтийг шаарддаг болсон. Бид ч гэсэн vvнийг нь сайшааж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нээлттэй болгож эхэлсэн. 
 
-Одоо оновчтой дам­­жуулалт, самбараас бөмбөг авалт, хоёр, гурав онооны шидэлт гээд яг хэчнээн төрлөөр хөтөлж байгаа вэ?
 
-16 төрлөөр. Жил ирэх тусам л судалгаа, статистик маань боловсронгуй болж байна. Энэ нь сагсан бөмбөгийн хөгжлийн чиг хандлагад ч маш хэрэгтэй зvйл л дээ. 
 
-Хоёр баг тоглож байхад тамирчин бvр дээр тулж ажиллана гэдэг хэцvv ажил юм шиг ээ. Яг одоо манайд хэн гэдэг хvн энэ чиглэлээр тууштай ажиллаж байна вэ?
 
-Хэцvv шvv. Тоглолтыг хараад шууд хөтөлнө. Хөтлөгдөхгvй vлдсэн зvйл ч бий л дээ. Сагсан бөмбөгийн дvрэмд vндэслэн зохиогдсон учраас хэцvv. Жишээ нь самбараас бөмбөг авлаа гэхэд оруулж чадахгvй, хатгаад байдаг даа. Тvvнийг нь тооцдоггvй. Бөмбөг барьж авсныг эзэмшсэн гэсэн томъёо байдаг. Одоо энэ чиглэлээр Урангоо хэмээх багш тууштай ажиллаж байгаа. Нэлээн сайн мэргэшсэн хvн. Бидэнд энэ чиглэлээр мэргэшсэн боловсон хvчин их хэрэгтэй байгаа. Боловсон хvчинтэй болчихвол илvv хурдацтай боловсронгуй болгох болно. 
 
 
Эх сурвалж: Өглөөний сонин