sonin.mn
 
 Жүдочид олимпийн эрхийн бүтэн оноог V сараас авнаМонголын жүдочид ирэх тавдугаар сараас “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхийн бүтэн оноо цуглуулах тэмцээнүүдэд хүч сорьж эхэлнэ.
Монголын жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ардын багш О.Балжиннямаар удирдуулсан үндэсний шигшээ багийн тамирчид олимпийн оноо цуглуулах Гран при тэмцээнд өрсөлдөөд лхагва гарагт эх орондоо ирсэн. Тэдний хувьд сар гаруйн хугацаанд сэргэлтийн бэлтгэл хийж байгаад дахин олимпийн эрхийн бүтэн оноо цуглуулах тэмцээнд хүч, ур чадвараа сорих юм. Олимпийн оноо цуглуулах Гран при тэмцээн ирэх тавдугаар сард Хорват улсаас эхэлнэ. Манай шигшээ баг тамирчдын хувьд өнөөдрийг хүртэл тэмцээнд авсан шагналын онооноос 50 хувь нь олимпийн эрх олгох тэмцээний оноо байсан юм. 
 
Шигшээ баг тамирчид ирэх тавдугаар сард Кувейт улсад болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж шилдэг 16-гийн тулаанд өрсөлдөнө. Дэлхийн шилдэг 16-гийн тулаанд жин тус бүрт эхний гурван байрт бичигдэж байгаа тамирчид хүчээ сорьдог уламжлалтай.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг