sonin.mn
 
 
Японы мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал 2020 он хүртэл барилдана гэдгээ мэдэгдсэн байна. Тэгэхдээ Токиод болох олимпийн үеэр зодог тайлах байх гэжээ.
Тэрбээр энэ сарын 10-нд Токио хотод болсон 2020 оны олимпийг сурталчлах арга хэмжээнд оролцохдоо ийн амлажээ. "Миний аав Ж.Мөнхбат 1964 оны Токиогийн олимпод оролцож байсан. Монгол Улсын дархан аварга цолтой хүн. Тиймээс би 2020 оны олимп хүртэл зодог тайлахгүй. 2020 оны олимпийн нээлтээр Их аваргын ёслолоо хийхийг хүсч байна" гэж ярьжээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг