sonin.mn
 
 
 
Мэргэжлийн боксын 67 кг-ын дэлхийн аваргын титмийн төлөө АНУ-ын Флойд Мэйвэзер, Филиппины Манни Пакьяо нар Лас-Вегас хотын “MGM Grand” ордонд ирэх сарын 2-нд өрсөлдөх билээ. “Зууны тулаан” нэр авсан энэ өрсөлдөөнд оролцогч хоёр тамирчин боксын түүхэнд байгаагүй их орлого авах юм. Флойд Мэйвэзер энэхүү ганц тулаанаас 120 сая ам.доллар халааслах бол Манни Пакьяо 80 сая ам.доллартай болох ажээ. Тус тулаанаас олох орлого 400 сая ам.долларт хүрч мөн л мэргэжлийн боксын дээд амжилтыг эвдэх төлөвтэй. Тулаанд ялагч Дэлхийн боксын зөвлөл (WBC), Дэлхийн боксын холбоо (WBA), Дэлхийн боксын байгууллага (WBO) зэргийн бүгдийнх нь аваргын бүсийг авах юм. Одоогоор хоёр бүсийг 38 настай америк боксчин, нэгийг Манни Пакьяо эзэмшиж байгаа билээ.
Б. Сансар
Эх сурвалж: www.polit.mn