sonin.mn
 
 
МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу МХБХ-ны санхүү болон үйл ажиллагааны тайланг ил тод байрлуулж, шилэн дансны үйл ажиллагаанд шилжив.
Монголын хөлбөмбөгийн холбооны /МХБХ/-ны  IV  их хурлаар сонгогдсон  Гүйцэтгэх хорооны гишүүдийн II хурал 2015 оны энэ  сарын 13-ны өдөр болов. Хуралд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар болон Гүйцэтгэх Хорооны найман гишүүн оролцон дараах асуудлуудыг хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд: Дэлхийн аваргын урьдчилсан шатны хэсгийн тоглолтонд оролцсон Үндэсний шигшээ багийн тайлан, тэмцээн зохион байгуулах комисс /ТЗБК/-ын тайлан, үр дүнг хэлэлцжээ. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтонд оролцсон Залуучуудын шигшээ багийн ажлын тайлан, үр дүнг хэлэлцсэн бол Шигшээ багийн /14, 16 хүртэлх насны/ дасгалжуулагчийг томилох асуудлыг хөнджээ. Мөн энэхүү хурлаар Гүйцэтгэх хорооны дэргэдэх хороодын бүрэлдэхүүнийг томилох зэрэг олон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.
 
Гүйцэтгэх хорооны хурлаар Үндэсний шигшээ баг болон Залуучуудын шигшээ багтай холбоотой үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг авч хэлэлцэн дүн шинжилгээ хийлээ. Мөн 14 болон 16 насны шигшээ багийн дасгалжуулагчийн томилгоог Гүйцэтгэх хорооны дараагийн хурал хүртэл хойшлуулан, насанд хүрэгчдийн футзалын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар С.Эрдэнэ-Очирыг томиллоо. Тус хурлаар МХБХ-ны дүрэмд заасны дагуу Гүйцэтгэх хорооны дэргэдэх хороодын бүрэлдэхүүнийг томилжээ.
Д. Өлзийсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг