sonin.mn
 
Монголын пауэрлифтингийн шигшээ багийн тамирчин ОУХМ Л.Мөнх-Эрдэнэ, Х.Энхболд, спортын мастер Б.Гантулга нар Японы нийслэл Токио хотод 14 хоногийн хамтарсан бэлтгэлд хамарч байна.
Манай тамирчид өнгөрсөн даваа гарагт арлын орныг зорьсон бөгөөд энэ Шведийн Сундсалль хотод тавдугаар сарын 20-24-нд болох насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын ДАШТ-ий өмнөх чухал бэлтгэл болох юм.
 
Дашрамд дуулгахад, тус холбооны тамирчин ОУХМ Б.Батцэнгэл энэ сарын 16-23-нд АНУ-ын Денвер хотноо болох ахмадын ДАШТ-д оролцохоор далайн чанадыг зорьжээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг